ХҮН АМЫН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2019 он 07 сар 31. 02 цаг 03 минут
ХҮН АМЫН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА гарлаа. Говь-Алтай аймаг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 18 сум, 2 тосгон 87 баг, 58,4 мянган хүн ам, 16,7 мянган өрхтэй. Нийт өрхийн 30.6 хувь нь аймгийн төвд, 19.8 хувь нь сумын төвд, 46.8 хувь нь хөдөөд, 2.8 хувь нь тосгонд суурьшсан.
Дэлгэрэнгүй

АЖ ҮЙЛДВЭР, БАРИЛГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА - 2018 он

Нийтэлсэн: 2019 он 06 сар 28. 07 цаг 50 минут
Энэхүү судалгааны ажлаар Говь-Алтай аймгийн аж үйлдвэрийн салбарын өсөлтөд аль салбар илүү байр эзлэж ямар бүтээгдэхүүнийг илүү хөгжүүлвэл цаашид аж үйлдвэрийн салбар хөгжих вэ гэдэг үүднээс аж үйлдвэрийн индексийг тооцоолж, барилгын салбар аж үйлдвэрийн өсөлтөнд хэрхэн нөлөөлж байгааг нөлөөллийн хүчин зүйлийн регрессийн шинжилгээний аргаар excel програмын Data analysis дээр 2000-2018 оны тоо мэдээллийг ашиглан судалсан.
Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн Хүн амын 2018 оны танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2019 он 06 сар 26. 02 цаг 40 минут
Аймгийн хүн амын тоо 2018 оны байдаар 58.3 мянган хүн болж өмнөх оны мөн үеэс 839 (1.5%) хүнээр өссөн байна. Нийт хүн амын 29030 эрэгтэйчүүд (49.8%), 29250 эмэгтэйчүүд (50.2%) эзэлж байна. Хүйсийн харьцаа нь 100 эмэгтэйд ноогдох эрэгтэйн тоогоор илэрхийлэгддэг. Манай аймгийн хувьд 2018 онд төрөх үеийн хүйсийн харьцаа буюу шинэ төрсөн 100 эмэгтэй хүүхдэд 112 эрэгтэй хүүхэд ноогдож байна. Харин нийт хүн амд хүйсийн харьцаа 99.2 байна. Сүүлийн 6 жилийн үзүүлэлтээс харахад 2013 онд хүйсийн харьцаа 94.3 байснаа өссөөр 2018 онд 99.2 болсон байна.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2018 ОНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2019 он 05 сар 21. 04 цаг 04 минут
Нийт мал сүргийн тоо 1970-2018 онд жилд дунджаар 2 хувиар өссөөр, 2018 оны жилийн эцэст малын тоо 3513.4 мянган толгойд хүрсэн байна. Нийт малын тоо өмнөх оноос 7.6 хувь буюу 288.3 мянган толгойгоор буурсан. Мал сүргийн тоо таван төрөл дотор адуу 5.1 хувь, тэмээ 4.1 хувь, өссөн бол ямаа 6.8 хувь, хонь 11.5 хувь, үхэр 0.2 хувиар тус тус буурсан байна. 2018 оны жилийн эцэст тоологдсон малын тоогоор эхний байруудад Цогт сум 287.4, Дэлгэр сум 284.2, Эрдэнэ сум 251.8, Тонхил сум 232.7, Халиун сум 230.8 мянган толгой малтай тэргүүлж байна. Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийн жинг 2018 оны байдлаар авч үзвэл, ямаа 62.5 хувь, хонь 30.1 хувь, үхэр 2.4 хувь, адуу 3.7 хувь, тэмээ 1.2 хувийг эзэлж байна. Газрын албаны 2018 оны газрын нэгдмэл сангийн тайлангаар манай аймгийн бэлчээр хадлангийн талбай 8336.9 мян.га талбай болж, өмнөх оныхоос 0.1 мянган гагаар буурсан байна.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2019 оны 3-р сард

Нийтэлсэн: 2019 он 04 сар 19. 09 цаг 29 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 3 дугаар сарын байдлаар 811 байгаагийн 48.7 хувь нь буюу 395 нь эмэгтэйчүүд байна. Нийгмийн даатгалын шимтгэлээр 3 тэрбум 320.7 сая төгрөг, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн санхүүжилтээр 5 тэрбум 310.0 сая төгрөг, бүгд 8 тэрбум 630.7 сая төгрөгийн эх үүсвэр төвлөрүүлж, нийт 7802 хүнд 7 тэрбум 422.4 сая төгрөг тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангаас 414 даатгуулагчид 315.1 сая, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын 26.1 сая, ажилгүйдлийн тэтгэмжид бүртгүүлсэн 50 иргэнд 67.5 сая төгрөгийн зардлыг тус тус бүрэн олгожээ. Аймгийн цагдаагийн газраас ирсэн мэдээгээр нийт байгууллага, иргэдийн 159.5 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж, 95 гэмт хэрэг гарч, эдгээр хэргүүдээс хулгай гэмт хэрэг 23 буюу (24.2%), залилах гэмт хэрэг 20 буюу (21.0%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг 25 буюу (26.3%), бусад хэрэг 27 (28.5%) тус тус эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар төллөх насны 1570.8 мянган хээлтэгч малын 327 мянга буюу 20.8 хувь нь эхний 3 сард төллөсөн байна. Эм ямааны 18.5 хувь, эм хонины 28.3 хувь, ингэний 12 хувь, үнээний 5.2 хувь, гүүний 1.7 хувь нь төллөжээ.
Дэлгэрэнгүй

“Албан ёсны статистик ба Тогтвортой хөгжлийн зорилго” онлайн сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2019 он 04 сар 19. 02 цаг 59 минут
НҮБ-ын Ази, Номхон далайн Статистикийн институт /АНДОСИ-UNSIAP/-ээс “Албан ёсны статистик ба Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт нээлттэй цахим сургалтыг зарлаж байна. Сургалтын хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 31-ний өдрүүд
Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар сарын танилцуулгаар мэдээлэл хийлээ /2019.4.15/

Нийтэлсэн: 2019 он 04 сар 15. 08 цаг 20 минут
Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар сарын танилцуулгаар 2019 оны 4 дугаар сарын 15-ны 14:00 цагт хэлтсийн мэргэжилтэн Г. Цэрэнлхам аймгийн Алтай радио, Миний нутаг телевизд мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн товч мэдээллийг агуулсан өврийн дэвтрийг танилцуулж байна

Нийтэлсэн: 2019 он 04 сар 04. 07 цаг 28 минут
Тус өврийн дэвтэрт аймгийн түүх соёлын талаар болон 2018 оны байдлаарх нийгэм эдийн засгийн товч мэдээллийг оруулсан болно.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 08-р сарын 21-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 82000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1900
  Дизелийн түлш 2430

 

     

                            Та манай

                      free counter

                   дахь  зочин боллоо