Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 7 дугаар сарын танилцуулгаар мэдээлэл хийлээ /2018.8.14/

Нийтэлсэн: 2018 он 08 сар 16. 06 цаг 44 минут
Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 7 дугаар сарын танилцуулгаар 2018 оны 8 дугаар сарын 14-ны 12:00 цагт хэлтсийн мэргэжилтэн Г.Цэрэнлхам аймгийн Алтай радио-д мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 7-р сард

Нийтэлсэн: 2018 он 08 сар 16. 06 цаг 36 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 7 дугаар сарын байдлаар 807 байгаагийн 60.1 хувь нь буюу 485 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 302 нь дээд, 38 нь тусгай дунд, 60 нь мэргэжлийн анхан шатны, 343 нь бүрэн дунд, 41 нь суурь, 17 нь бага, 6 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Аймгийн хэмжээнд 2018 оны 07 сарын байдлаар 749 эх амаржиж 757 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 13, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 56.9 хувь болох 862.0 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.8 мянган төл 98.0 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 17474 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 399 унага, 507 тугал, 142 ботго, 5193 хурга, 11233 ишиг тус тус хорогджээ. 7 сарын байдлаар аймгийн хэмжээнд 129.6 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1347, үхэр 2245, тэмээ 181, хонь 31755, ямаа 94098 байна. Нийт хорогдлын 24.5 хувийг хонь, 72.6 хувийг ямаа эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 6 дүгээр сарын танилцуулгын урьдчилсан байдлаар мэдээлэл хийлээ /2018.7.6/

Нийтэлсэн: 2018 он 07 сар 09. 03 цаг 31 минут
Хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Ууганбаяр аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 6 дүгээр сарын танилцуулгын урьдчилсан байдлаар “Алтай радио” мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 6-р сард

Нийтэлсэн: 2018 он 07 сар 09. 03 цаг 19 минут
Бүртгэлтэй ажилгүй иргэн Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 6 дугаар сарын байдлаар 974 байгаагийн 62.2 хувь нь буюу 606 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 118 хүнээр буюу 13.8 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 339 нь дээд, 51 нь тусгай дунд, 78 нь техник мэргэжлийн, 411 нь бүрэн дунд, 56 нь суурь, 33 нь бага, 6 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Орон нутгийн төсөвт 3 тэрбум 444.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 116.9 хувиар, үүнээс татварын орлого 3 тэрбум 036.5 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 112.6 хувиар, татварын бус орлого 369.3 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 150.3 хувийн биелэлттэй байна. Улсын болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум 110.0-388.0 хувиар давуулан биелүүлсэн байна. Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 81.0 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 89.4, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 91.0, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын 91.2, хангамж, бараа материалын зардлын 84.9, Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгалын 66.7, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжын зардлын 64.5, зардал санхүүжилтын их үүсвэр 94.8 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.
Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн хүн амын тоонд хийсэн шинжилгээ 2017

Нийтэлсэн: 2018 он 07 сар 06. 09 цаг 54 минут
Шинжилгээнд ашиглагдсан тоон мэдээлэл: Говь-Алтай аймгийн 1992-2017 оны хүн амын тоо, 1992-2017 оны ажилгүйдлын түвшин
Дэлгэрэнгүй

2017 оны жилийн эцсийн ИНФОГРАФИК гарлаа

Нийтэлсэн: 2018 он 06 сар 25. 04 цаг 01 минут
2017 оны жилийн эцсийн ИНФОГРАФИК мэдээлэл гарлаа.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 5-р сард

Нийтэлсэн: 2018 он 06 сар 14. 02 цаг 28 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 5 дугаар сарын байдлаар 800 байгаагийн 63.5 хувь нь буюу 508 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 5 хүнээр буюу 0.6 хувиар буурчээ. Аймгийн хэмжээнд 2018 оны 05 сарын байдлаар 508 эх амаржиж 515 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн төсөвт нийт 3 тэрбум 110.3 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 119.4 хувиар, үүнээс татварын орлого 2 тэрбум 181.0 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 116.2 хувиар биелүүлсэн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны жилийн эцсээс 3.9, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувь, суурь үеийнхээс 10.0 хувиар өсчээ. Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 52.5 хувь болох 794.4 мянган толгой хээлтэгч мал төллөж, 781.5 мянган төл 98.3 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 13156 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 213 унага, 382 тугал, 112 ботго, 4198 хурга, 8251 ишиг тус тус хорогджээ.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2017 ОНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2018 он 05 сар 31. 09 цаг 15 минут
Говь-Алтай аймаг 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 3801.7 мянган толгой мал тоологдсоны дотор адуу 123.7 мянган толгой, үхэр 85.4 мянган толгой, тэмээ 42.0 мянган толгой, хонь 1194.6 мянган толгой, ямаа 2356.0 мянган толгой мал тус тус тоологджээ. Малын нийт тоо өмнөх оноос 304.2 мянга буюу 8.7 хувиар өссөний дотор адуу 16.8 мянга буюу 15.8 хувь, үхэр 14.3 мянга буюу 20.2 хувь, тэмээ 3.4 мянга буюу 8.9 хувь, хонь 87.5 мянга буюу 7.9 хувь, ямаа 182.1 мянга буюу 8.4 хувиар тус тус өсчээ. Улсад нийт тэмээ болон ямааны тоогоор 3-р байранд, нийт малын тоогоор 7-р байранд тус тус орсон байна. Малтай 10180 өрх байгаагийн 7183 нь малчин өрх байна. Мөн энэ онд 1000 түүнээс дээш малтай өрхийн тоо 746 болж өнгөрсөн оноос 100 өрхөөр нэмэгджээ. 2017 онд малын тоогоор эхний таван байрынд Цогт /307.6 мянган толгой/, Дэлгэр /287.9 мянган толгой, Эрдэнэ /280.4 мянган толгой/, Тонхил /269.9 мянган толгой/, Халиун /247.8 мянган толгой/ сумд тус тус орсон байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 8-р сарын 08-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 95000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2220

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн