Мал тооллогын семинар зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 09. 09 цаг 24 минут
Сумдын статистик мэдээ хариуцсан төсөв, төрийн сангийн мэргэжилтэн нарт 2016 оны 12 сарын 05-ны өдөр мал тооллогын семинар өглөө.Уг семинарт 17 сумын төсөв төрийн сангийн мэргэжилтэн Есөнбулаг сумын статистик хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн албаны дарга нийт 19 хүн хамрагдлаа. Энэ жилийн хувьд орон нутгийн ээлжит сонгууль болж, нутгийн удирдлагууд шинээр томилогдсон байгаа тул сум, багийн түвшинд мал тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангах, малчдыг мал тооллогод идэвхитэй оролцуулах, малаа ялангуяа бод малыг бэлэн байлгахыг урьдчилан мэдэгдэх, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолох, бүртгэлжүүлэх, мөн тавиул, алдуул, отроор өөр аймаг, сумын нутагт яваа малыг тооллогод хамруулах, орхигдуулахгүй байх, тооллогын багийг хариуцлагатай, туршлагатай хүмүүсээр ахлуулах зэрэг анхаарах шаардлагатай асуудлуудыг ярьлаа.Мөн Мал тооллогын програмын ашиглалт, интернэтийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярьцаж санал солилцлоо.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 11 сар 15. 10 цаг 39 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 10-р сарын танилцуулга болон бичил уурхай эрхлэгчдийн тооллогын талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд орон нутгийн "Алтай" радио, "Алтай мэдээ" сонин, "Алтай" телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо. Мэдээллийг хэлтсийн мэргэжилтэн Г.Цэрэнлхам хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 10-р сард

Нийтэлсэн: 2016 он 11 сар 15. 10 цаг 34 минут
Хөдөө аж ахуй Аймгийн хэмжээнд 2015 оны эцэст тоологдсон төллөх насны 1184.1 мянган хээлтэгч малын 1068.5 мянга буюу 90.2 хувь нь эхний 10 сард төллөсөн байна. Эм ямааны 90.4 хувь, эм хонины 92.7 хувь, ингэний 48 хувь, үнээний 78 хувь, гүүний 78 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.4 хувь буюу 1052.7 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийхээс 115.6 мян буюу 0.3 хувиар өссөн байна. Том малын зүй бусын хорогдол 2016 оны эхний 10 сард аймгийн хэмжээнд 29.3 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийхээс18.4 мянга буюу 2.6 дахин өссөн байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 489, үхэр 766, тэмээ 135, хонь 6830, ямаа 21144 байна. Нийт хорогдлын 23.3 хувийг хонь, 72 хувийг ямаа эзэлж байна. Өвчнөөр хорогдсон мал 2016 оны эхний 9 сард 983 болж, өмнөх оны мөн үеийнхээс 41-р буюу 4.4 хувиар өсчээ. Газар тариалан Үр тариа 525.3 тн, төмс 633.1 тн, хүнсний ногоо 468.7 тн, тэжээлийн ургамал 1479 тн, эмийн ургамал 10 тн, жимс жимсгэнэ 75.1 тн, хужир шүү 1837 тн-ыг тус тус хурааж, байгалийн хадлан 3697.9 тн, гар тэжээл 236.2 тн-ыг бэлтгээд байна. Аж үйлдвэр Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны эхний 9 сард 8 тэрбум 108.2 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 814.6 сая төг буюу 11.1 хувиар өслөө. Үүнд боловсруулах аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 206.3 сая төг буюу 16.5 хувиар буурсан хэдий ч цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл 916.0 сая төг буюу 16.5 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.
Дэлгэрэнгүй

"Статистикийн өврийн дэвтэр-2015" хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 10 сар 25. 16 цаг 05 минут
"Статистикийн өврийн дэвтэр-2015" хэвлэгдэн гарлаа.Өврийн дэвтэрт Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдийг сүүлийн 2 он буюу 2014, 2015 оны байдлаар орууллаа.
Дэлгэрэнгүй

"Бичил уурхай эрхлэгчдийн тооллого" явагдаж байна.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 18. 15 цаг 13 минут
Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл, холбогдох яамтай хамтран бичил уурхай эрхлэгчдийн судалгаагааг 2016 оны 10, 11 сард явуулахаар болсон. Энэхүү ажлын хүрээнд аймагтаа тус судалгааны тоологчоор ажиллах судлаачдын сургалтыг 10 сарын 6-ны өдөр зохион байгуулж 10 сарын 15-ны өдөр Есөнбулаг сумын Наран багийн “Давааны ам” газарт очиж 50 хүнийг хамруулан судалгааг эхлүүллээ. Тус судалгааг хэлтсийн дарга Д.Тунгалаг, мэргэжилтэн Г.Цэрэнлхам болон Есөнбулаг сумын судлаач Э.Энхбаатар, Г.Дэлгэрдалай нар авлаа.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 10 сар 14. 16 цаг 56 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 9-р сарын танилцуулга болон бичил уурхай эрхлэгчдийн тооллогын талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд орон нутгийн "Алтай" радио, "Миний нутаг телевиз", "Алтай мэдээ" сонин, "Алтай" телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо. Мэдээллийг хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Ууганбаяр, мэргэжилтэн Г.Цэрэнлхам нар хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 9-р сард

Нийтэлсэн: 2016 он 10 сар 14. 16 цаг 48 минут
Хөдөө аж ахуй Аймгийн хэмжээнд 2015 оны эцэст тоологдсон төллөх насны 1184.1 мянган хээлтэгч малын 1068.5 мянга буюу 90.2 хувь нь эхний 9 сард төллөсөн байна. Эм ямааны 90.4 хувь, эм хонины 92.7 хувь, ингэний 48 хувь, үнээний 78 хувь, гүүний 78 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.4 хувь буюу 1052.7 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийхээс 115.6 мян буюу 0.3 хувиар өссөн байна. Том малын зүй бусын хорогдол 2016 оны эхний 9 сард аймгийн хэмжээнд 29.3 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийхээс18.4 мянга буюу 2.6 дахин өссөн байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 489, үхэр 766, тэмээ 135, хонь 6830, ямаа 21144 байна. Нийт хорогдлын 23.3 хувийг хонь, 72 хувийг ямаа эзэлж байна. Өвчнөөр хорогдсон мал 2016 оны эхний 9 сард 983 болж, өмнөх оны мөн үеийнхээс 41-р буюу 4.4 хувиар өсчээ. Газар тариалан Ургац хураалтын явцын мэдээллээр аймгийн хэмжээнд 2016 оны 9 сарын байдлаар 253.5 тн үр тариа, 517.3 тн төмс, 348.2 тн хүнсний ногоо, 1276.2 тн тэжээлийн ургамал хурааж, 2326.7 тн хадлан, 89.3 тн гар тэжээл, 632.4 тн хужир шүү бэлтгээд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үр тариа 104.7 тн буюу 29.2 хувь, бэлтгэсэн өвс 2248.8 буюу 49.1 хувь, хужир шүү 291.6 тн буюу 31.6 хувиар буурч, төмс 4.2 тн буюу 0.8 хувь, хүнсний ногоо 46 тн буюу 15.2 хувь, тэжээлийн ургамал 177 буюу 16.1 хувь, гар тэжээл 7.1 тн буюу 8.6 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэн Аймгийн Хөдөлмөр , Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 9 сарын байдлаар 814 байгаагийн 56 хувь нь буюу 456 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 57 хүнээр буюу 7.5 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингөөр нь авч үзвэл 278 нь дээд, 35 нь тусгай дунд, 70 нь техник мэргэжлийн, 349 нь бүрэн дунд, 47 нь суурь, 30 нь бага, 5 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Мөн эдгээр ажилгүй иргэдийн 21.4 хувийг 16-24 нас, 37.8 хувийг 25-34 нас, 22.1 хувийг 34-44 нас, 15.0 хувийг 45-54 нас,
Дэлгэрэнгүй

"Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа"-ны сургалт боллоо

Нийтэлсэн: 2016 он 10 сар 06. 17 цаг 14 минут
Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл, холбогдох яамтай хамтран бичил уурхай эрхлэгчдийн судалгааг орон нутагт зохион байгуулах судлаачдын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 10-р сарын 09-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 5300
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 55000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2415