ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 4-р сард

Нийтэлсэн: 2018 он 05 сар 15. 12 цаг 42 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 4 дугаар сарын байдлаар 878 байгаагийн 61.4 хувь нь буюу 539 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 92 хүнээр буюу 11.7 хувиар өсчээ. Аймгийн хэмжээнд 2018 оны 04 сарын байдлаар 397 эх амаржиж 404 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгджээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 4 дүгээр сард өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны жилийн эцсээс 3.6, өмнөх оны мөн үеийнхээс 3.5 хувь, суурь үеийнхээс 9.7 хувиар өсчээ. Ерөнхий индекс 2018 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 2.1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ бүлгийн индекс 3.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 42.2 хувь болох 638.5 мянган толгой хээлтэгч мал төллөж, 628.8 мянган төл 98.4 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 9943 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 122 унага, 242 тугал, 51 ботго,3355 хурга, 6173 ишиг тус тус хорогджээ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 4 дугаар сард 4 тэрбум 316.6 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.2 хувиар буурчээ.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа /2018.5.14/

Нийтэлсэн: 2018 он 05 сар 15. 11 цаг 34 минут
Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 4 дүгээр сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурлыг 2018 оны 5 дугаар сарын 14-ны 15:00 цагт хэлтсийн мэргэжилтэн Г.Цэрэнлхам хийлээ. Тус хуралд аймгийн Миний нутаг телевиз, Алтай радио, Говийн мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн газрууд оролцлоо.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа /2018.4.14/

Нийтэлсэн: 2018 он 04 сар 17. 11 цаг 26 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 3 дугаар сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хэвлэлийн бага хуралд "Миний нутаг", "Алтай" телевиз, "Алтай" радио, "Алтайн мэдээ" сонин зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон ба мэдээллийг мэргэжилтэн Г. Батзориг хийлээ.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 3-р сард

Нийтэлсэн: 2018 он 04 сар 17. 11 цаг 15 минут
Аймгийн Хөдөлмөр , Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 3 сарын байдлаар 829 байгаагийн 54.9 хувь нь буюу 438 нь эмэгтэйчүүд байна. 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 24537 иргэнд 2 тэрбум 34.8 сая төгрөгийг зориулалтын дагуу нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн үр ашигтай зарцуулсан. Аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улиралд 279 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 284 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эх 21 буюу 8.1 хувиар, хүүхэд 22 буюу 8.3 хувиар өссөн байна. Байгууллага, иргэдийн 29.6 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж, 46 гэмт хэрэг гарч, эдгээр хэргүүдээс хулгай гэмт хэрэг, үүнээс залилах болон орон байрны хулгай, хүчин, дээрэм булаалт, ББМБГУчруулах гэмт хэргүүд дийлэнх буюу 36.9 хувийг эзэлж байна. Гарсан нийт хэргийн 56.5 хувь нь Алтай хот буюу Есөнбулаг сумд гарсан хэрэг эзэлж байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 3 дугаар сард өмнөх сараасаа 0.8 хувиар, өмнөх оны жилийн эцсээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувь, суурь үеийнхээс 9.1 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

БАГИЙН ЗАСАГ ДАРГА, СУМДЫН СТАТИСТИКИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛАН СУМДЫН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ХИЙЛЭЭ / ДАРИВ-2018 /

Нийтэлсэн: 2018 он 04 сар 02. 12 цаг 57 минут
Аймгийн Статистикийн хэлтсээс төр захиргааны анхан шатны нэгж болох Багийн Засаг дарга нар болон сумдын Статистик хариуцсан ажилтнуудын сумдын бүсчилсэн сургалтыг Дарив суманд 2018.03.16-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтанд 7 сумын 34 багийн дарга, 6 төрийн сангийн мэргэжилтэн оролцож, Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг, Аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт 2017, Хөдөө аж ахуйн мэдээ тайлан гаргалт түүнд анхаарах асуудал, Газар тариалангийн мэдээний програмын сургалт, Статистикийн мэдээг тайлан гаргах, дамжуулах зөвлөмж, Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, анхаарах асуудал, Статистикийн мэдээллийг хаанаас авах вэ зэрэг сэдвүүдээр хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд сургалт хийлээ.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 2-р сард

Нийтэлсэн: 2018 он 03 сар 17. 18 цаг 07 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2 дугаар сарын байдлаар 731 байгаагийн 54.6 хувь нь буюу 399 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 244 нь дээд, 35 нь тусгай дунд, 55 нь техник мэргэжлийн, 293 нь бүрэн дунд, 40 нь суурь, 23 нь бага, 2 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Аймгийн хэмжээнд 2018 оны 2 сарын байдлаар 179 эх амаржиж, 179 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1 тохиолдлоор буюу 25.0 хувиар нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд 2 дугаар сарын байдлаар 64190 толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 дахин өссөн байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 399, үхэр 694, тэмээ 54, хонь 16594, ямаа 46449 байна. Нийт хорогдлын 25.8 хувийг хонь, 72.4 хувийг ямаа эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 2 дугаар сард хоёр тэрбум 336.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 405.4 (14.8%) сая төгрөгөөр буурчээ.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 1-р сард

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 16 цаг 36 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 01 дугаар сарын байдлаар 956 байгаагийн 53.3 хувь нь буюу 510 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 315 нь дээд, 58 нь тусгай дунд, 101 нь техник мэргэжлийн, 398 нь бүрэн дунд, 49 нь суурь, 32 нь бага, 3 нь ямар ч боловсролгүй хүмүүс байна. Аймгийн нийт төсөвт 539.2 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 110.1 хувиар, үүнээс татварын орлого 449.1 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 104.6 хувиар биелүүлсэн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард өмнөх сараас 2.1 хувь, өмнөх оны мөн үеэс 4.4 хувь, суурь онтой харьцуулахад 8.0 хувиар өсчээ. Аймгийн хэмжээнд 1 дүгаар сарын байдлаар 30166 толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.9 дахин өссөн байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 193, үхэр 270, тэмээ 7, хонь 7028, ямаа 22668 байна. Нийт хорогдлын 23.3 хувийг хонь, 75.1 хувийг ямаа эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа /2018.2.13/

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 16 цаг 25 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 1 дүгээр сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хэвлэлийн бага хуралд "Миний нутаг", "Алтай" телевиз, "Алтай" радио, "Алтайн мэдээ" сонин зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон ба мэдээллийг мэргэжилтэн Г. Батзориг хийлээ.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 8-р сарын 08-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 95000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2220

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн