Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

Нийтэлсэн: 2018 он 10 сар 30. 03 цаг 32 минут
Төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг" 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр аймгийн спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.Тус арга хэмжээнд манай хэлтэс аймгийн нийгэм, эдийн засгийн мэдээллийг багтаасан нугалбар, өврийн дэвтрийг хэвлэн хэрэглэгчдэд тархааж байна. Мөн статистикийн нэгдсэн мэдээллийн сан www.1212.mn сайтын хэрэглээ, ашиглалтын талаар сурталчилан иргэн, хувь хүний сонирхолтой статистик мэдээллийг хэвлэж өгөх, хүн ам өрхийн мэдээллийн сан болон мал тооллогын мэдээллийн сангийн тулгалтыг хийх зэргээр үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Нээлттэй хаалганы өдөрлөг

Нийтэлсэн: 2018 он 10 сар 26. 08 цаг 54 минут
Төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг" 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аймгийн спорт цогцолборт зохион байгуулагдах ба тус өдөрлөгт манай хэлтсээс дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. Үүнд: 1. Аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг багтаасан өврийн дэвтэр, нугалбарыг хэрэглэгчдэд тархаах 2. Шаардлагатай нэмэлт тоон үзүүлэлт , мэдээллийг хэвлэн гаргаж өгөх 3. Хэлтсийн хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор статистикийн мэргэжилтэй боловсон хүчний анкет хүлээж авах 4. Хүн ам, өрхийн бүртгэл болон мал тооллогын мэдээллийн сангийн тулгалт хийх 5. Иргэн, хувь хүний сонирхолтой статистик мэдээллийг гаргаж өгөх 6. Статистикийн мэдээллийг цахим хэлбэрээр тогтмол авах хэрэглэгчдийг бүртгэх 7. Статистикийн мэдээллийн сан болох www.1212.mn сайтын хэрэглээг сурталчилан таниулах
Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн товч мэдээллийг агуулсан өврийн дэвтрийг танилцуулж байна

Нийтэлсэн: 2018 он 10 сар 26. 03 цаг 05 минут
Тус өврийн дэвтэрт аймгийн түүх соёлын талаар болон 2017 байдлаарх нийгэм эдийн засгийн товч мэдээллийг оруулсан болн. Доорх холбоосоор орж PDF файлаар татаж авна уу.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 9-р сард

Нийтэлсэн: 2018 он 10 сар 18. 00 цаг 29 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 9 дугаар сарын байдлаар 874 байгаагийн 54.8 хувь нь буюу 479 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 159 хүнээр буюу 22.2 хувиар өсчээ. Аймгийн хэмжээнд 2018 оны 09 сарын байдлаар 973 эх амаржиж 985 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 16, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 56.9 хувь болох 862.3 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.9 мянган төл 98.0 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 17676 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 427 унага, 533 тугал, 150 ботго, 5272 хурга, 11294 ишиг тус тус хорогджээ. 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд 131.7 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1382, үхэр 2280, тэмээ 189, хонь 32389, ямаа 95485 байна. Нийт хорогдлын 24.6 хувийг хонь, 72.5 хувийг ямаа эзэлж байна.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 8-р сард

Нийтэлсэн: 2018 он 09 сар 13. 08 цаг 20 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 8 дугаар сарын байдлаар 774 байгаагийн 55.9 хувь нь буюу 433 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 12 хүнээр буюу 1.5 хувиар буурчээ. Аймгийн хэмжээнд 2018 оны 08 сарын байдлаар 848 эх амаржиж 857 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 15, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 тохиолдол бүртгэгджээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 8 дугаар сард өмнөх сараасаа 0.3 хувь, өмнөх оны жилийн эцсээс 5.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна. Ерөнхий индекс 2018 оны 8 дугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувиар өсөхөд боловсролын үйлчилгээ бүлгийн индекс 27.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 129.7 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1356, үхэр 2252, тэмээ 184, хонь 31767, ямаа 94117 байна. Нийт хорогдлын 24.5 хувийг хонь, 72.6 хувийг ямаа эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 7 дугаар сарын танилцуулгаар мэдээлэл хийлээ /2018.8.14/

Нийтэлсэн: 2018 он 08 сар 16. 06 цаг 44 минут
Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 7 дугаар сарын танилцуулгаар 2018 оны 8 дугаар сарын 14-ны 12:00 цагт хэлтсийн мэргэжилтэн Г.Цэрэнлхам аймгийн Алтай радио-д мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 7-р сард

Нийтэлсэн: 2018 он 08 сар 16. 06 цаг 36 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 7 дугаар сарын байдлаар 807 байгаагийн 60.1 хувь нь буюу 485 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 302 нь дээд, 38 нь тусгай дунд, 60 нь мэргэжлийн анхан шатны, 343 нь бүрэн дунд, 41 нь суурь, 17 нь бага, 6 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Аймгийн хэмжээнд 2018 оны 07 сарын байдлаар 749 эх амаржиж 757 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 13, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 56.9 хувь болох 862.0 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.8 мянган төл 98.0 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 17474 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 399 унага, 507 тугал, 142 ботго, 5193 хурга, 11233 ишиг тус тус хорогджээ. 7 сарын байдлаар аймгийн хэмжээнд 129.6 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1347, үхэр 2245, тэмээ 181, хонь 31755, ямаа 94098 байна. Нийт хорогдлын 24.5 хувийг хонь, 72.6 хувийг ямаа эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 6 дүгээр сарын танилцуулгын урьдчилсан байдлаар мэдээлэл хийлээ /2018.7.6/

Нийтэлсэн: 2018 он 07 сар 09. 03 цаг 31 минут
Хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Ууганбаяр аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 6 дүгээр сарын танилцуулгын урьдчилсан байдлаар “Алтай радио” мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 10-р сарын 09-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 5300
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 55000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2415