Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа /2018.1.12/

Нийтэлсэн: 2018 он 01 сар 18. 13 цаг 26 минут
Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 12 дүгээр сарын танилцуулга, жилийн эцсийн мал тооллогын талаар хэвлэлийн бага хурлыг 2018 оны 1 дугаар сарын 12-ны 15:10 цагт хэлтсийн мэргэжилтэн Б.Тогтохбаяр хийлээ. Тус хуралд аймгийн Алтай радио, Говийн мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн газрууд оролцлоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн мал тооллогын хяналтын тооллогоор ажиллах төлөөлөгчид хурал хийлээ

Нийтэлсэн: 2017 он 12 сар 18. 12 цаг 39 минут
2017 оны мал тооллогын ажилын явцыг сумдад хянах, хэрэгжилтийг газар дээр нь шалгах, сумын мал тооллогын хэсэгтэй хамтран ажиллах талаар тооллогын төлөөлөгчид хуралдлаа. Тооллогын хугацаанд нэг сумаас 5-аас доошгүй айлд хяналтын тооллого хийх ба үүний 50 хувь нь 200-гаас дээш малтай өрх байна гэдгийг анхаарч тухайн сумын өвөлжилт, цаг үеийн байдал, орон нутгийн ажилтай танилцаж сумын удирдлагаас тавьсан санал хүсэлт болон тулгамдаж буй яаралтай шийдвэрлэх асуудал байвал тэмдэглэж авахын зэрэгцээгээр тооллогын ажил түүнчлэн хяналтыг цаашид сайжруулах талаархи сумдын тооллогын комиссын саналыг авч ирэхээр ажиллах юм байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 11-р сард

Нийтэлсэн: 2017 он 12 сар 18. 10 цаг 53 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11 дугаар сарын байдлаар 701 байгаагийн 55.5 хувь нь буюу 389 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 253 нь дээд, 35 нь тусгай дунд, 55 нь техник мэргэжлийн, 293 нь бүрэн дунд, 40 нь суурь, 23 нь бага, 2 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 92.1 хувь болох 1 сая 300.5 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1 сая 289.6 мянган төл 99.1 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 13538 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 340 унага, 357 тугал, 163 ботго, 4328 хурга, 8350 ишиг тус тус хорогджээ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 11 дугаар сард 11 тэрбум 722.6 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 42 хувийг дулаан үйлдвэрлэл, 28 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 11 хувийг усан хангамж, 11 хувийг нүүрс олборлолт, 8 хувийг боловсруулах үйлдвэрлэл тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 79,3 хувийг буюу 9 тэрбум 294.7 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа /2017.12.12/

Нийтэлсэн: 2017 он 12 сар 14. 16 цаг 43 минут
Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 11 дүгээр сарын танилцуулга, жилийн эцсийн мал тооллогын талаар хэвлэлийн бага хурлыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны 15:00 цагт хэлтсийн мэргэжилтэн Г.Цэрэнлхам хийлээ. Тус хуралд аймгийн "Миний нутаг" телевиз, алтай радио зэрэг хэвлэл мэдээллийн газрууд оролцлоо.
Дэлгэрэнгүй

“Зөрчлийн тухай хууль”, “Статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр төрөл, цахим хуудаснаас мэдээлэл олж авах ашиглах тухай” сэдэвт заавар зөвлөгөө өглөө

Нийтэлсэн: 2017 он 12 сар 12. 11 цаг 11 минут
Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт “Зөрчлийн тухай хууль” “Статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр төрөл, цахим хуудаснаас мэдээлэл олж авах ашиглах тухай” сэдвээр мөн Захиргааны мэдээ, мэдээллийг хэрхэн гаргах талаар заавар зөвлөгөө өглөө.
Дэлгэрэнгүй

2017 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын сургалтыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 12 сар 12. 10 цаг 52 минут
2017 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын сургалтыг зохион байгууллаа. Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Даваажаргал "Мал тооллогын маягт хэрхэн нөхөх, заавар аргачлал", мэргэжилтэн Г.Цэрэнлхам ХАӨМС-ын анхаарах асуудал, зөрчлийн тухай хууль, мэргэжилтэн Б.Тогтохбаяр, Г.Батзориг нар жилийн эцсийн статистикийн мэдээ тайланг гаргахад анхаарах асуудлаар тус тус мэдээлэл хийлээ. Сургалтанд сумдын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, Багийн Засаг дарга нар нийт 25 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 10-р сард

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 11 цаг 58 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10 дугаар сарын байдлаар 610 байгаагийн 54.9 хувь нь буюу 335 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 227 нь дээд, 27 нь тусгай дунд, 56 нь техник мэргэжлийн, 243 нь бүрэн дунд, 34 нь суурь, 22 нь бага, 2 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 88.9 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 97.3, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 95.8, бараа үйлчилгээний бусад зардлын 86.9, хөрөнгийн зардлын 61.8 хувийг тус тус санхүүжүүлсэн байна. Орон нутгийн төсөвт 5 тэрбум 265.9 мянган төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 111.3 хувиар, үүнээс татварын орлого 4 тэрбум 809.3 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 107.4 хувиар, татварын бус орлого 436.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 106.1 хувийн биелэлттэй байна. Аймгийн нийт төсөвт байгууллагын авлага 76.8 сая төгрөг, өглөг 106.6 сая төгрөг байна. Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 92.1 хувь болох 1 сая 300.5 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1 сая 289.6 мянган төл 99.1 хувиар бойжиж байна.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ СЭДЭВТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 14 цаг 01 минут
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Лодойдамбын нэрэмжит 12 жилийн II cургуулийн 12 дугаар ангийн нийт 80 сурагчдад статистикийн ойлголт, статистикийн мэдээллийг хэрхэн, хаанаас авах цаашид зөв ашиглах талаар 2017 оны 11 сарын 03-ны өглөө 08 цагт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг хэлтсийн мэргэжилтэн Г.Батзориг, мэргэжилтэн Б.Тогтохбаяр нар мэдээлэл хийлээ
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 4500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4300
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1950
  Бензин, А-92 2050
  Дизелийн түлш 2480

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн