"Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа"-ны сургалт боллоо

Нийтэлсэн: 2016 он 10 сар 06. 17 цаг 14 минут
Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл, холбогдох яамтай хамтран бичил уурхай эрхлэгчдийн судалгааг орон нутагт зохион байгуулах судлаачдын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

"Нээлттэй хаалганы өдөрлөг" боллоо

Нийтэлсэн: 2016 он 09 сар 30. 16 цаг 35 минут
Монгол Улсын Засгийн газар байгуулагдсаны 100 хоногт хэрэгжүүлсэн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газраас 2016 оны 9 сарын 30-ны өдөр "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа.Уг өдөрлөгт Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд, төсөвт байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд оролцлоо.
Дэлгэрэнгүй

"АЛТАЙ ТҮНШЛЭЛ-2016" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 13 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийтэлсэн: 2016 он 09 сар 26. 10 цаг 59 минут
Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, зах зээлийн харилцаа холбоо тогтооход нь томоохон дэмжлэг болдог "Алтай түншлэл-2016" үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг Даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс Хөдөө Аж Ахуйн газар, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Стандарт Хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн Хяналтын газар, Есөнбулаг сумын Засаг Даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Говь-Алтай ОНХХ, “Ногоон алт” төсөл хамтран 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд бүх сумд болон Улаанбаатар, Завхан, Баянхонгор аймгийн нийт 120 гаруй бизнес эрхлэгч, малчид, тариаланчид оролцож 79 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 09 сар 14. 13 цаг 45 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2016 оны 8-р сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.Хэвлэлийн бага хуралд "Миний нутаг" телевиз, "Алтай" радио, "Алтай мэдээ" сонин зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.Мэдээллийг хэлтсийн мэргэжилтэн Ч.Ууганбаяр хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 8-р сард

Нийтэлсэн: 2016 он 09 сар 14. 13 цаг 44 минут
Мал онд оролт: Аймгийн мал сүрэг 99.2 хувиар онд орж, бүгд 28.2 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх мөн үеэс 3.0 дахин их байна. Сумууд 98.2-99.9 хувиар малаа онд оруулсан байна. Мал төллөлт: Аймгийн дүнгээр 1 сая 56.2 мянган толгой хээлтэгч мал төллөж, нэг сая 41.9 мянган төл 98.6 хувиар бойжиж байна. Гарсан төлөө сумууд 94.2-99.9 хувиар бойжуулсан байна. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл: Төмс 22.7 тн, тэжээлийн ургамал 379 тн-ыг тус тус хурааж, байгалийн хадлан 27.5 тн, гар тэжээл 13.7 тн-ыг бэлтгээд байна. Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн төвд 2016 оны 8 дугаар сард өмнөх сараас 1.2 хувиар буурч, оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеэс 0.7 хувь, суурь үеийнхээс 54.9 хувиар өсчээ. Ерөнхий индекс 2016 оны 8 дугаар сард өмнөх сарынхаас 1.2 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 3.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн ноолуурын үнэ 8-р сард 49500 төгрөгний ханштай байна.
Дэлгэрэнгүй

“Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал” өрхийн панел судалгааны үр дүнгийн хаалтын семинар боллоо

Нийтэлсэн: 2016 он 09 сар 13. 13 цаг 55 минут
Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Германы эдийн засгийн судалгааны институт (DIW Берлин) хамтран өрхийн панел судалгаа явуулах төслийг 2012-2015 онд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг 2012 оны 06-р сарын 1-нээс 2015 оны 05 сарын 31-ний хооронд 3 жилийн хугацаанд зохион байгуулсан ба энэхүү судалгааны үр дүнгийн хаалтын семинарыг 2016 оны 9-р сарын 8-ны өдөр аймгийн төв Алтай хотод амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 09 сар 05. 09 цаг 13 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2016 оны 7-р сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.Хэвлэлийн бага хуралд "Миний нутаг" телевиз, "Алтай" радио, "Алтай мэдээ" сонин зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.Мэдээллийг хэлтсийн мэргэжилтэн Г.Цэрэнлхам хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 7-р сард

Нийтэлсэн: 2016 он 08 сар 15. 10 цаг 20 минут
Мал онд оролт: Аймгийн мал сүрэг 99.2 хувиар онд орж, бүгд 28.1 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх мөн үеэс 3.0 дахин их байна. Сумууд 98.2-99.9 хувиар малаа онд оруулсан байна. Мал төллөлт: Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 86.1 хувь нь буюу нэг сая 56.2 мянган толгой хээлтэгч мал төллөж, нэг сая 41.8 мянган төл 98.6 хувиар бойжиж байна. Гарсан төлөө сумууд 94.2-99.9 хувиар бойжуулсан байна. Тариалалт: Үр тариа 434.5 га , төмс 87.7 га, хүнсний ногоо 90.2 га эмийн ургамал 131 га, жимс жимсгэнэ 72.9 га, малын тэжээл 481.5 га нийт 1297,8 га-д тариалалт хийлээ. Өнгөрсөн оноос тариалсан талбай бүх төрөл дээр өсчээ. Үнэ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн төвд 2016 оны 7 дугаар сард өмнөх сараас 1.6 хувиар буурч, оны эхнээс 4.8 хувь, өмнөх оны мөн үеэс 0.9 хувь, суурь үеийнхээс 56.7 хувиар өсчээ. Ерөнхий индекс 2016 оны 7 дугаар сард өмнөх сарынхаас 1.6 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 4.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.Хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүн, малын үнэ сүүлийн сард харьцангуй тогтвортой байсан ба малчдын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ямааны ноолуурын үнэ доорхи ханштай байлаа.7 сард 46500 төгрөгийн ханштай байна.
Дэлгэрэнгүй

Инфографик мэдээлэл

           2015 оны 1-р улирал

           2015 оны 2-р улирал

          2015 оны 3-р улирал

          2015 оны жилийн эцэс

          2016 оны 1-р улирал

          2016 оны 2-р улирал

          2016 оны 3-р улирал

          2016 оны 4-р улирал

      

 

Маягт, заавар, аргачлал

7 хоногийн үнийн мэдээ

2017 оны 06.21-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 5300
Үхрийн мах, кг 7000
Ямааны ястай мах, кг 4200
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур 1 кг: цагаан 59500
                      холимог 59500
Бензин, А-80 1650
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1850

 

Аймгийн албан ёсны вэб сайт

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн