Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт боллоо.

Нийтэлсэн: 2017 он 04 сар 19. 12 цаг 09 минут
Говь-Алтай аймагт багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт боллоо. Говь-Алтай аймгийн 18 сум, 87 багийн нийт 105 ажилтанд сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээж Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Үндэсний статистикийн хорооны тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзориг нар үг хэллээ. Мөн сургалтын нээлтэнд Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Тунгалаг, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Үндэсний статистикийн хорооны тамгын газрын санхүүгийн хэлтсийн дарга Д.Батсүх зэрэг албаны хүмүүс оролцлоо. Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалтууд, мэдээллийн сангуудын программын дадлага ажил хийж ур чадварыг эзэмшүүлэх юм. Мөн сургалтын үеэр Жаргалан сумын Завхан гол багийн Засаг дарга Д.Мөнхбат, Есөнбулаг сумын Жаргалант багийн Засаг дарга Ш.Насан, Бугат сумын Ферм багийн Засаг дарга Б.Баасансүх, Чандмань сумын Өлзийбулаг багийн Засаг дарга Б.Баяндалай, Цээл сумын Дэрстэй багийн Засаг дарга Я.Баттогтох, Тайшир сумын төрийн сангийн мэргэжилтэн Р.Бүрэнжаргал нарын 6 хүн Үндэсний статистикийн хорооны “Жуух бичиг”-ээр шагнагдсан байна.
Дэлгэрэнгүй

"Хүн амын өсөлт, шилжилт болон ердийн хөдөлгөөн" сэдэвт танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2017 он 04 сар 07. 12 цаг 01 минут
"Хүн амын өсөлт, шилжилт болон ердийн хөдөлгөөн" сэдэвт танилцуулга хэвлэгдэн гарлаа. Энэхүү танилцуулгад Говь-Алтай аймгийн хүн aмын өсөлт, нас хүйсийн бүтэц, хүн амын ердийн хөдөлгөөн болон төрөлт, нас баралт, гэрлэлт, цуцлалт, үрчлэлт зэрэг үзүүлэлтүүд, мөн хүн амын нийгмийн зарим үзүүлэлт, шилжилт хөдөлгөөн зэргийг тусгасан болно./Дэлгэрэнгүйг танилцуулга судалгааны хэсгээс харна уу/
Дэлгэрэнгүй

"Хөдөө аж ахуйн салбар 2016 онд" танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2017 он 04 сар 07. 09 цаг 29 минут
Хөдөө аж ахуй салбарын 2016 оны танилцуулга хэвлэгдэн гарлаа. Тус танилцуулгад мал аж ахуйн болон газар тариалангийн 2016 оны төлөв байдлыг нэгтгэн тусгасан болно. /Дэлгэрэнгүйг "Танилцуулга, судалгаа" хэсгээс харна уу/
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 17 цаг 58 минут
Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурлыг 2017 оны 3 дугаар сарын 14-ны 17.00 цагт хэлтсийн мэргэжилтэн Б.Тогтохбаяр, мэргэжилтэн Г.Цэрэнлхам нар хийлээ. Тус хуралд аймгийн "Миний нутаг" , "Алтай" телевиз, Алтай радио, Алтайн мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 2-р сард

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 17 цаг 54 минут
Бүртгэлтэй ажилгүй иргэн Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2 дугаар сарын байдлаар 816 байгаагийн 53.7 хувь нь буюу 438 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 109 хүнээр буюу 11.8 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 283 нь дээд, 37 нь тусгай дунд, 89 нь техник мэргэжлийн, 357 нь бүрэн дунд, 43 нь суурь, 32 нь бага, 4 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Эрүүл мэнд Аймгийн хэмжээнд 2017 оны 02 сарын байдлаар 147 эх амаржиж 150 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 4 тохиолдол бүртгэгджээ. Цочмог халдварт өвчин 57 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 16.2 хувиар буурсан байна. Төсвийн орлого Аймгийн нийт төсөвт 870.8 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 93.3 хувиар, үүнээс татварын орлого 667.1 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 88.1 хувиар биелүүлсэн байна. Татварын бус орлого 53.3 сая төгрөг төлөвлөгөөг 105.3 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 140.6 сая төлөвлөгөөг 123.3 хувиар давуулан биелүүлсэн байна. Орон нутгийн төсвийн орлого 2017 оны 2 дугаар сарын гүйцэтгэлээр 730.3 сая төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 10.8 хувиар буюу 88.7 сая төгрөгөөр тасарч, өмнөх оны мөн үеийнхээс 8.9 хувиар буюу 89.7 сая төгрөгөөр их байна. Аймгийн төсвийн бүрдэл нь татварын орлогоор 93 хувь, татварын бус орлогоор 7 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.
Дэлгэрэнгүй

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн оюутнуудад сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 03 сар 10. 09 цаг 52 минут
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-алтай аймаг дахь салбар сургуулийн төгсөх ангийн оюутануудад “Статистикийн боловсрол” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд тус сургуулийн төгсөх курсын 110 оюутан оролцлоо. Тус сургалтыг Статистикийн хэлтсийн дарга Д.Тунгалаг нээн үг хэлж Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Г.Цэрэнлхам “Статитикийн боловсрол”, мэргэжилтэн Г.Батзориг “Статистикийн мэдээллийг хаанаас авах вэ?, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Дариймаа “Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал” сэдвүүдээр сургалт хийлээ.
Дэлгэрэнгүй

"Ажлын байран дахь сургалт-2" зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 21. 17 цаг 52 минут
Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсийн 2017 оны сургалтын төлөвлөгөө болон 2 дугаар сарын ажлын төлөвлөгөөний дагуу ахлах мэргэжилтэн Ч.Ууганбаяр "Төрийн албаны тухай хууль"-аар хэлтсийн дотоод сургалтыг зохион байгууллаа
Дэлгэрэнгүй

Ажлын байран дахь сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 21. 17 цаг 50 минут
“Албан бичгийн MNS 5140:2011 баримт бичгийн стандартын бүрдэл, түүнд тавигдах шаардлага, анхаарах асуудал”, болон “Хөтлөгдсөн баримт бичгийг хэрэг бүрдүүлэн архив хадгаламжийн нэгж үүсгэн архивлах тухай сургалтыг мэргэжилтэн Б.Тогтохбаяр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэлтсийн албан хаагчдад зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 09-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2415

 

     

                            Та манай

                      free counter

                   дахь  зочин боллоо