“Зөрчлийн тухай хууль”, “Статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр төрөл, цахим хуудаснаас мэдээлэл олж авах ашиглах тухай” сэдэвт заавар зөвлөгөө өглөө

Нийтэлсэн: 2017 он 12 сар 12. 11 цаг 11 минут
Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт “Зөрчлийн тухай хууль” “Статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр төрөл, цахим хуудаснаас мэдээлэл олж авах ашиглах тухай” сэдвээр мөн Захиргааны мэдээ, мэдээллийг хэрхэн гаргах талаар заавар зөвөлгөө өглөө.
Дэлгэрэнгүй

2017 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын сургалтыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 12 сар 12. 10 цаг 52 минут
2017 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын сургалтыг зохион байгууллаа. Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Даваажаргал "Мал тооллогын маягт хэрхэн нөхөх, заавар аргачлал", мэргэжилтэн Г.Цэрэнлхам ХАӨМС-ын анхаарах асуудал, зөрчлийн тухай хууль, мэргэжилтэн Б.Тогтохбаяр, Г.Батзориг нар жилийн эцсийн статистикийн мэдээ тайланг гаргахад анхаарах асуудлаар тус тус мэдээлэл хийлээ. Сургалтанд сумдын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, Багийн Засаг дарга нар нийт 25 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 10-р сард

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 11 цаг 58 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10 дугаар сарын байдлаар 610 байгаагийн 54.9 хувь нь буюу 335 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 227 нь дээд, 27 нь тусгай дунд, 56 нь техник мэргэжлийн, 243 нь бүрэн дунд, 34 нь суурь, 22 нь бага, 2 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 88.9 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 97.3, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 95.8, бараа үйлчилгээний бусад зардлын 86.9, хөрөнгийн зардлын 61.8 хувийг тус тус санхүүжүүлсэн байна. Орон нутгийн төсөвт 5 тэрбум 265.9 мянган төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 111.3 хувиар, үүнээс татварын орлого 4 тэрбум 809.3 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 107.4 хувиар, татварын бус орлого 436.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 106.1 хувийн биелэлттэй байна. Аймгийн нийт төсөвт байгууллагын авлага 76.8 сая төгрөг, өглөг 106.6 сая төгрөг байна. Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 92.1 хувь болох 1 сая 300.5 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1 сая 289.6 мянган төл 99.1 хувиар бойжиж байна.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ СЭДЭВТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 14 цаг 01 минут
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Лодойдамбын нэрэмжит 12 жилийн II cургуулийн 12 дугаар ангийн нийт 80 сурагчдад статистикийн ойлголт, статистикийн мэдээллийг хэрхэн, хаанаас авах цаашид зөв ашиглах талаар 2017 оны 11 сарын 03-ны өглөө 08 цагт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг хэлтсийн мэргэжилтэн Г.Батзориг, мэргэжилтэн Б.Тогтохбаяр нар мэдээлэл хийлээ
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 10 сар 16. 14 цаг 21 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 9 дүгээр сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд "Миний нутаг", "Алтай" телевиз, "Алтай" радио, "Алтайн мэдээ" сонин зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон ба мэдээллийг хэлтсийн дарга Д.Тунгалаг хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 9-р сард

Нийтэлсэн: 2017 он 10 сар 16. 14 цаг 13 минут
Аймгийн Хөдөлмөр , Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 9 сарын байдлаар 715 байгаагийн 53 хувь нь буюу 379 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 99 хүнээр буюу 12.2 хувиар буурчээ. Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны 1412.0 мянган хээлтэгч малын 1302.0 мянга буюу 92.2 хувь нь эхний 9 сард төллөсөн байна. Эм ямааны 92.7 хувь, эм хонины 93.8 хувь, ингэний 48.8 хувь, үнээний 81.6 хувь, гүүний 81.6 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.9 хувь буюу 1290.0 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийхээс 237.3 мян буюу 22.5 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 9 дугаар сард 8 тэрбум 653.3 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 33 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 24 хувийг дулаан үйлдвэрлэл, 19 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 16 хувийг усан хангамж, 8 хувийг уул уурхайн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 80.4 хувийг буюу 6 тэрбум 958.7 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 09 сар 15. 13 цаг 02 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 8 дугаар сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд "Миний нутаг", "Алтай" телевиз, "Алтай" радио, "Алтайн мэдээ" сонин зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон ба мэдээллийг мэргэжилтэн Б. Тогтохбаяр хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 8-р сард

Нийтэлсэн: 2017 он 09 сар 15. 12 цаг 50 минут
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 8 дугаар сарын байдлаар 753 байгаагийн 54.4 хувь нь буюу 410 нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 233 нь дээд, 30 нь тусгай дунд, 67 нь техник мэргэжлийн, 335 нь бүрэн дунд, 54 нь суурь, 29 нь бага, 5 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. Аймгийн хэмжээнд 2017 оны 08 сарын байдлаар 768 эх амаржиж 773 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгджээ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 8 дугаар сард 7 тэрбум 679.1 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 40 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 33 хувийг дулаан үйлдвэрлэл, 8 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 9 хувийг нүүрс олборлолт, 10 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 80,0 хувийг буюу 6 тэрбум 144.7 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.
Дэлгэрэнгүй

  Програм хангамж  
 Мэдээ тайлангийн маягт 

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ

7 хоногийн үнийн мэдээ

2017 оны 11-р сарын 15-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 3000
Үхрийн мах, кг 4500
Ямааны ястай мах, кг 2500
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2500
Ноолуур  кг 72000
Бензин, А-80 1550
Бензин, А-92 1650
Дизелийн түлш 1750

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн