"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг танилцуулах семинар, хэлэлцүүлэг


Үндэсний статистикийн хороо, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж, 2018 оны 6-р сард үр дүнг улсын хэмжээнд танилцуулсан юм. Тус аймагт "Жендэрт суурилсан хүчирхийлэл" үндэсний судалгааны үр дүнг аймгийн бодлого тѳлѳвлѳгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашдын хамтын ажиллагаа, бодлогын зѳвлѳмж боловсруулах зорилготой семинар амжилттай зохион байгуулагдлаа.
Семинарт Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, ХАНСГ-ын дарга А.Амарбал, ахлах статистикч Н.Должинсүрэн, статистикч Т.Оюунсүрэн, аймгийн статистикийн хэлтсийн дарга Д.Тунгалаг болон статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Есөнбулаг сумын багийн Засаг дарга нар болон нийгмийн ажилтан, хүний эрхийн сургагч багш нар болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон.

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 10-р сарын 09-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 5300
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 55000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2415