БИДНИЙ ТУХАЙ


МАХН-н төв хороо, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1960 оны 4-р сарын 7-ны өдрийн тогтоолоор аймаг хотод тоо бүртгэлийн товчоо байгуулах, сумдад тоо бүртгэлийн улсын байцаагчтай болгохоор шийдвэрлэсэн байна.Энэхүү түүхэн шийдвэрийн дагуу тус хэлтсийнг 1960 оны 7-р сарын 1-нд аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тоо бүртгэлийн товчоо нэртэйгээр байгуулж байжээ.
Статистикийн алба аймагт байгуулагдаж хөгжих явцад бүтэц зохион байгуулалтын цөөнгүй өөрчлөлтөнд орж байсан ба 1997 оноос одоогийн энэ бүтцээрээ үйл ажиллагаа явуулж байна.
Хэлтэс нь статистикийн мэдээлэгч(aймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, иргэд)-ээс тогтоосон хугацаанд мэдээллийг гаргуулан авч, хянаж нэгтгэн боловсруулж Үндэсний Статистикийн Хороонд хугацаанд нь дамжуулах, тооллого судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд хүргэх, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах, хадгалах, тоо материалыг хянаж баталгаа өгөх зэрэг статистикийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.Одоо манай хэлтэс Дарга, ахлах мэргэжилтэн, 3-н мэргэжилтэн, гэрээт ажилтан 1, ӨНЭЗС, АХС-ны судлаач 2, "Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал" судалгааны 2 судлаач, жолооч1, нийт 11-н орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

                      

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 08-р сарын 21-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 82000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1900
  Дизелийн түлш 2430

 

     

                            Та манай

                      free counter

                   дахь  зочин боллоо