Сумдын удирдлагуудад сургалт хийлээ

Нийтэлсэн: 2014 он 03 сар 21. 16 цаг 46 минут

2014 оны 03 сарын 15-нд сумдын Засаг дарга болон ИТХ-ын дарга нарт “Статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах нь” сэдвээр хэлтсийн дарга Ц.Нэрзэдгарам сургалт хийлээ.Сургалтын үеэр Статистикийн тухай хууль, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиудын талаар болон мэдээний гаргалт,  чанар, хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Уг сургалтанд аймгийн 18 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нийт 36 хүн хамрагдлаа.

Сургалтын үеэр сар, улирал, жилээр сумдаас ирүүлдэг мэдээний талаар болон тэдгээрт хяналт тавьж ажиллах тухай заавар зөвлөгөө өглөө.Мөн ХАӨБ-ын мэдээллийн санг сайжруулах, мэдээллийн санд регистрийн давхардлыг арилгах талаар үүрэг болголоо.

Мал тооллого болон түүний програмтай холбоотой дэлгэрэнүй мэдээллийг өглөө. Сургалтанд хамрагдсан сумдын удирдлагууд болон хэлтсийн ажилтнуудын хооронд саналаа солилцсон нилээд ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 09-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2415

 

     

                            Та манай

                      free counter

                   дахь  зочин боллоо