2014 оны 2-р сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 03 сар 24. 17 цаг 39 минут

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН

2014 ОНЫ ЭХНИЙ 2 САРЫН МЭДЭЭЛЭЛ

 

Төл бойжилт: Аймгийн дүнгээр 12.1 мянган толгой буюу төллөх хээлтэгчийн 1.8  хувь төллөж, 12 мянган төл  98.8 хувиар бойжиж байна.

Мал онд оролт:  Мал сүргийн онд оролт 99.8 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  2.6 дахин бага байгаа ба 4511 мал хорогджээ.

            Үнэ:  Хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүн, малын үнэ сүүлийн сард харьцангуй тогтвортой байсан ба малчдын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ямааны ноолуурын үнэ түүвэр судалгаанд сонгогдсон Алтай хотод сарын эцэст доорхи ханштай байлаа.

               Сар

I

II

1 кг ноолуурын үнэ \мянган төгрөг\

60.0

55.0

Гол нэрийн барааны үнэ сумдад зах зээлийн зайнаас хамаарч харилцан адилгүй байгаагийн дээр аймгийн төвд гурил 1кг нь 900-1000, сайн чанарын шар, цагаан будаа 1900-2000,  элсэн чихэр 1800, ногоон цай 5000-6500 төгрөгийн дундаж ханштай байна.

Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн салбарт 2 тэрбум 414.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 сая төгрөгөөр их байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 81.9 хувь буюу 1 тэрбум 978.9 сая төгрөгийн борлуулалт хийгдлээ.

Төсвийн орлого: Орон нутгийн төсөвт 2 тэрбум 354.5 сая төгрөг оруулж, төлөвлөгөөг 2.9 дахин, улсын төвлөрсөн төсөвт 143.9 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 112.9  хувиар тус тус  биелүүлж, аймгийн төсвийн нийт орлого 2 тэрбум 498.4  сая төгрөгийн биелэлттэй байна.

Хүн ам: Аймгийн хэмжээнд 219 эх амаржиж 221 хүүхэд мэнд төрлөө. 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварт өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 40 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Ажилгүйдэл 2 сарын эцсийн байдлаар хөдөлмөр эрхлэхийг хүсч бүртгүүлсэн ажилгүйчүүд  778  болсны дотор 55.1 хувь буюу 429 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 288 нь дээд, 238 нь тусгай дунд, 176 нь бүрэн дунд, 35 нь суурь, 19 нь мэргэжлийн анхан шатны, 16 нь бага, 6 нь ямар ч боловсролгүй хүмүүс байна. 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 09-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2415

 

     

                            Та манай

                      free counter

                   дахь  зочин боллоо