Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 2017 оны 1 дүгээр сард

Нийтэлсэн: 2017 он 02 сар 14. 12 цаг 28 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2017 оны 01 дүгээр сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр , Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1 дүгээр сарын байдлаар 845 байгаагийн 54.2 хувь нь буюу 458 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 80 хүнээр буюу 8.6 хувиар буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 283 нь дээд, 37 нь тусгай дунд, 89 нь техник мэргэжлийн, 357 нь бүрэн дунд, 43 нь суурь, 32 нь бага, 4 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. 

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2017 оны 01 сарын байдлаар 87 эх амаржиж 87 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 1 тохиолдол бүртгэгджээ.Цочмог халдварт өвчин 57 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 4.1 дахин нэмэгдсэн байна.

Банк

Мөнгөний нийлүүлэлт /М2/ 2017 оны 1 дүгээр сарын эцэст 67.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.9 тэрбум төгрөг буюу 2.7 хувиар буурчээ.

Мөнгөний зарим үндсэн үзүүлэлт, сарын эцэст сая төг

Үзүүлэлт

 

2015-XII

2016-I

Мөнгөний нийлүүлэлт М2

69205.0

67303.7

Сарын өөрчлөлт, хувиар

7.2

-2.7

Нийт хадгаламж

58826.7

55941.1

Сарын өөрчлөлт, хувиар

6.6

-4.9

Төгрөгийн хадгаламж

57960.7

55246.8

Сарын өөрчлөлт, хувиар

7.1

-4.6

Валютын хадгаламж

866.0

694.3

Сарын өөрчлөлт, хувиар

-19.9

-19.8

 
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 712.8 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 915.9 сая төгрөг буюу 56.2 хувиар буурчээ. Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 1 дүгээр сарын эцэст 89.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.8 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар өсчээ.Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 1 дүгээр сарын эцэст 0.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.1 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.0 хувийг эзэлж байна.Чанаргүй зээл 2017 оны 1 дүгээр сарын эцэст 1.5 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 53.8 сая төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.7 хувийг эзэлж байна.

Төсвийн орлого

  Орон нутгийн төсөвт нийт 4 тэрбум 644.8 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 117.1 хувиар, үүнээс татварын орлого 314.6 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 95.4 хувиар биелүүлсэн байна. Татварын бус орлого 4 тэрбум 606.9 сая, тусгай зориулалтын шилжүүлгээс 3 тэрбум 498.7 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогоос 97.4 сая, улсын төсвөөс 4 тэрбум 596.9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан байна. 

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 66.1 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 85.5 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 80.5 хувь, бараа үйлчилгээ бусад зардлын 34.6 хувийг тус тус зарцуулсан байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр сард өмнөх сараасаа 2.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувь, суурь үеийнхээс 58.2 хувиар өсчээ.

             Ерөнхий индекс 2017 оны 1 дүгээр сард өмнөх сарынхаас 2.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 5.8, тээврийн салбарын бүлгийн индекс 12.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Энэ бүлгийн үнийн индекс өсөхөд тухайн бүлэгт өндөр хувийн жин эзэлдэг мах 500-1300 төгрөг, бензин 100-150 төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИНДЕКС, бүлгээр

Бараа, үйлчилгээний бүлэг

Жин

2017-01

2017-01

2017-01

2010-12

2016-01

2016-12

Ерөнхий индекс  

100

158.2

102.9

102.7

Хүнсний бараа, ундаа, ус

29.3

152.5

105.2

105.8

Согтууруулах ундаа, тамхи

3.2

221.5

99.8

100.0

Хувцас, бөс бараа, гутал

16.1

164.1

103.4

100.4

Орон сууц, ус, цахилгаан, түлш

12.3

145.3

99.5

100.0

Гэр ахуйн тавилга, бараа

4.7

154.4

103.1

100.0

Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ

3.6

118.7

100.0

100.0

Тээвэр

12.2

136.3

98.0

112.2

Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ

4.4

96.0

100.0

100.0

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ

2.8

118.0

99.4

100.0

Боловсролын үйлчилгээ

4.7

393.6

109.1

100.0

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ

2.6

192.5

103.5

100.0

Бусад бараа, үйлчилгээ

4.1

140.3

98.6

100.0

 

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгаагаар 2017 оны 1 дүгээр сард  аймгийн төв болох Есөнбулаг суманд үхрийн шир 30.0 мян.төг, адууны шир 40.0 мян.төг, хонины арьс 1.5 мян.төг,  ямааны арьс 33.0 мян.төгрөгний үнэ ханштай байна.

Хөдөө аж ахуй

2017 оны 1 дүгээр сарын байдлаар үнээ 1, эм хонь 644, эм ямаа 510 нийт 1155 мал төллөж 1152 төл бойжиж байна.

Эхний 1 сард аймгийн хэмжээнд 917 толгой мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 дахин бага байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 15, үхэр 5, тэмээ 4,  хонь 252, ямаа 641 байна.  Нийт хорогдлын 27.5 хувийг хонь, 69.9 хувийг ямаа эзэлж байна.  

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 1 дүгээр сард 1 тэрбум 441.2 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.4 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 39 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 38 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 4 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 14 хувийг нүүрс олборлолт, 5 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 79.6 хувийг буюу 1 тэрбум 147.1 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.


Сэтгэгдэл бичих

Инфографик мэдээлэл

           2015 оны 1-р улирал

           2015 оны 2-р улирал

          2015 оны 3-р улирал

          2015 оны жилийн эцэс

          2016 оны 1-р улирал

          2016 оны 2-р улирал

          2016 оны 3-р улирал

          2016 оны 4-р улирал

          Сургалт явагдаж байна

 

 

Маягт, заавар, аргачлал

7 хоногийн үнийн мэдээ

2017 оны 03.22-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 4500
Үхрийн мах, кг 6000
Ямааны ястай мах, кг 3500
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2300
Ноолуур 1 кг: цагаан 60000
                      холимог 60000
Бензин, А-80 1650
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1850

 

Аймгийн албан ёсны вэб сайт

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн