Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 2-р сард

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 17 цаг 54 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2017 оны 02 дугаар сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2 дугаар сарын байдлаар 816 байгаагийн 53.7 хувь нь буюу 438 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 109 хүнээр буюу 11.8 хувиар буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 283 нь дээд, 37 нь тусгай дунд, 89 нь техник мэргэжлийн, 357 нь бүрэн дунд, 43 нь суурь, 32 нь бага, 4 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна.

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2017 оны 02 сарын байдлаар 147 эх амаржиж 150 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 4 тохиолдол бүртгэгджээ.

Цочмог халдварт өвчин 57 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 16.2 хувиар буурсан байна.

Төсвийн орлого

Аймгийн нийт төсөвт 870.8 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 93.3 хувиар, үүнээс татварын орлого 667.1 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 88.1 хувиар биелүүлсэн байна.

Татварын бус орлого 53.3 сая төгрөг төлөвлөгөөг 105.3 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 140.6 сая төлөвлөгөөг 123.3 хувиар давуулан биелүүлсэн байна.

Орон нутгийн төсвийн орлого 2017 оны 2 дугаар сарын гүйцэтгэлээр 730.3 сая төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 10.8 хувиар буюу 88.7 сая төгрөгөөр тасарч, өмнөх оны мөн үеийнхээс 8.9 хувиар буюу 89.7 сая төгрөгөөр их байна. Аймгийн төсвийн бүрдэл нь татварын орлогоор 93 хувь, татварын бус орлогоор 7 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 83.8 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 93.1 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 89.6 хувь, бараа үйлчилгээ бусад зардлын 74.2 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Үнэ

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2017 оны 2 дугаар сард өмнөх сараасаа 0.3 хувь, өмнөх сараас 2.4,  өмнөх оны мөн үеийнхээс 3.7 хувь, суурь үеийнхээс 58.7 хувиар өсчээ.

             Ерөнхий индекс 2017 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 2.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 6.2, хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Энэ бүлгийн үнийн индекс өсөхөд тухайн бүлэгт өндөр хувийн жин эзэлдэг мах 200-500 төгрөг, цагаан идээ 100-2000 төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгаагаар 2017 оны 2 дүгээр сард  аймгийн төв болох Есөнбулаг суманд ямааны ноолуур 63.0 мян.төг,  үхрийн шир 25.0-35.0 мян.төг, адууны шир 40.0 мян.төг, тэмээний шир 20.0 мян.төг, хонины арьс 1.5 мян.төг,  ямааны арьс 33.0 мян.төгрөгний үнэ ханштай байна.

Хөдөө аж ахуй

            2017 оны 2 дугаар сарын байдлаар гүү 1, үнээ 13, ингэ 14, эм хонь 3541, эм ямаа 1887 нийт 5456 мал төллөж 5427 төл 99.5 хувиар бойжиж байна.

Эхний 2 сард аймгийн хэмжээнд 1210 толгой мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.3 дахин бага байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 22, үхэр 8, тэмээ 5,  хонь 358, ямаа 817 байна.  Нийт хорогдлын 29.6 хувийг хонь, 67.5 хувийг ямаа эзэлж байна. 

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 2 дугаар сард 2 тэрбум 743.2 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 38.1 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 38 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 3.9 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 16 хувийг нүүрс олборлолт, 4 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 91.4 хувийг буюу 2 тэрбум 507.5 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Банк

Мөнгөний нийлүүлэлт /М2/ 2017 оны 2 дугаар сарын эцэст 68.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.1 тэрбум төгрөг буюу 4.7 хувиар өсчээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 3585.1 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 2842.3 сая төгрөг буюу 5 дахин өсчээ.

Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 2 дугаар сарын эцэст 92.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.8 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 2 дугаар сарын эцэст 1.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.1 тэрбум төгрөг буюу 12.4 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.0 хувийг эзэлж байна.

Чанаргүй зээл 2017 оны 2 дугаар сарын эцэст 1.6 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 79.4 сая төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.8 хувийг эзэлж байна.

Цахилгаан холбоо компани

Суурин телефон цэгийн тоо 787, холбооны газрын орлого 40.8 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 28.6 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.        


Сэтгэгдэл бичих

  Програм хангамж  
 Мэдээ тайлангийн маягт 

 

7 хоногийн үнийн мэдээ

2017 оны 10-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 3500
Үхрийн мах, кг 3500
Ямааны ястай мах, кг 2500
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 1800
Ноолуур  кг 66000
Бензин, А-80 1650
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1850

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн