Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт боллоо.

Нийтэлсэн: 2017 он 04 сар 19. 12 цаг 09 минут

Говь-Алтай аймагт багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт боллоо.

                    Говь-Алтай аймгийн 18 сум, 87 багийн нийт 105 ажилтанд сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээж Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Үндэсний статистикийн хорооны тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзориг нар үг хэллээ. Мөн сургалтын нээлтэнд Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Тунгалаг, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Үндэсний статистикийн хорооны тамгын газрын санхүүгийн хэлтсийн дарга Д.Батсүх зэрэг албаны хүмүүс оролцлоо.
            Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалтууд, мэдээллийн сангуудын программын дадлага ажил хийж ур чадварыг эзэмшүүлэх юм. Мөн сургалтын үеэр Жаргалан сумын Завхан гол багийн Засаг дарга Д.Мөнхбат, Есөнбулаг сумын Жаргалант багийн Засаг дарга Ш.Насан, Бугат сумын Ферм багийн Засаг дарга Б.Баасансүх, Чандмань сумын Өлзийбулаг багийн Засаг дарга Б.Баяндалай, Цээл сумын Дэрстэй багийн Засаг дарга Я.Баттогтох, Тайшир сумын төрийн сангийн мэргэжилтэн Р.Бүрэнжаргал нарын 6 хүн Үндэсний статистикийн хорооны “Жуух бичиг”-ээр шагнагдсан байна.

  

  

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 10-р сарын 09-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 5300
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 55000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2415