Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 3-р сард

Нийтэлсэн: 2017 он 04 сар 19. 15 цаг 37 минут

                                                ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ
                                                               (2017 оны 03 дугаар сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн
Аймгийн Хөдөлмөр , Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 3 сарын байдлаар 798 байгаагийн 54.9 хувь нь буюу 438 нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнээр нь авч үзвэл 249 нь дээд, 36 нь тусгай дунд, 83 нь техник мэргэжлийн, 341 нь бүрэн дунд, 48 нь суурь, 29 нь бага, 4 нь ямар ч боловсролгүй хүмүүс байна. Мөн эдгээр ажилгүй иргэдийн 17.0 хувийг 16-24 нас, 37.7 хувийг 25-34 нас, 24.2 хувийг 35-44 нас, 16.5 хувийг 45-54 нас, 3.5 хувийг 55-59 нас, 1.0 хувийг 60-с дээш насныхан эзэлж байна.
Нийгмийн халамж
Нийгмийн халамжийн сангаас 2017 оны 1 дүгээр улиралд 14.5 мянган иргэнд 2 тэрбум 34.4 сая төгрөг олгожээ. Үүнээс нийгмийн халамжийн үйлчилгээний зардалд 907.8 сая, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж 127.7 сая, алдарт эхийн одонгийн тусламжид 639.3 сая, хүнс тэжээлд 38.8 сая, алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт тусламжид 13.8 сая, насны хишиг тэтгэмжийн зардалд 174.0 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.
Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд 258 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 262 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эх 41 буюу 13.7 хувиар, хүүхэд 38-аар буюу 12.7 хувиар буурсан байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны 1 дүгээр улиралд 122 болж, өнгөрсөн мөн үеийнхээс 65 буюу 35.8 хувиар буурчээ.
Гэмт хэрэг
Байгууллага, иргэдийн 67.0 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж, 52 гэмт хэрэг гарч, эдгээр хэргүүдээс хулгай гэмт хэрэг, үүнээс тээврийн хэрэгсэл болон орон байрны хулгай, хүчин, дээрэм булаалт, ББМБГУчруулах гэмт хэргүүд дийлэнх буюу 86.5 хувийг эзэлж байна. Гарсан нийт хэргийн 59.6 хувь нь Алтай хот буюу Есөнбулаг сумд гарсан хэрэг эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдогчид 49, үүнээс эмэгтэй 6, хүүхэд 2, ажил мэргэжилгүй 19 хүн бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас нас барсан 2 хүн, урьд шийтгүүлсэн 1 хүн, баривчлагдсан 25 хүн, саатуулагдсан 133 хүн, тээвэрийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан 42 хүн бүртгэгджээ.
Банк
Мөнгөний нийлүүлэлт /М2/ 2017 оны 3 дугаар сарын эцэст 65.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.5 тэрбум төгрөг буюу 5.1 хувиар буурчээ.
Мөнгөний зарим үндсэн үзүүлэлт, сарын эцэст сая төг Үзүүлэлт 2017-II 2017-III Мөнгөний нийлүүлэлт М2 68552.4 65070.7 Сарын өөрчлөлт, хувиар 4.7 -5.1 Нийт хадгаламж 57584.8 57172.9 Сарын өөрчлөлт, хувиар 2.9 -0.7 Төгрөгийн хадгаламж 57182.4 56917.0 Сарын өөрчлөлт, хувиар 3.5 -0.5 Валютын хадгаламж 402.4 255.9 Сарын өөрчлөлт, хувиар -42 -36.5
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 295.2 сая төгрөг болж, өмнөх сараас 3 тэрбум 289.9 сая төгрөг буюу 12 дахин буурчээ.
Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 3 дугаар сарын эцэст 92.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 130.4 сая төгрөг буюу 0.1 хувиар буурсан байна..
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 3 дугаар сарын эцэст 0.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.3 тэрбум төгрөг буюу 40.5 хувиар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.8 хувийг эзэлж байна.
Чанаргүй зээл 2017 оны 3 дугаар сарын эцэст 1.6 тэрбум төгрөг болж өмнөх сараас 5.4 сая төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.8 хувийг эзэлж байна.
Төсвийн орлого
Аймгийн нийт төсөв нэг тэрбум 735.7 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 111.9 хувиар, үүнээс татварын орлого нэг тэрбум 324.7 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 104.7 хувиар биелүүлсэн байна.
Татварын бус орлого 78.3 сая төгрөг төлөвлөгөөг 85.3 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 331.6 сая төлөвлөгөөг 172.4 хувиар давуулан биелүүлсэн байна.
Аймгийн төсвийн бүрдэл нь татварын орлогоор 94 хувь, татварын бус орлогоор 6 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.
2017 оны III сард татварын орлогын бүтэц, /мян.төг/
Төсвийн зарлага
Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 85.6 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 97.7 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 93.2 хувь, бараа үйлчилгээ бусад зардлын 84.6 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.
Үнэ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2017 оны 3 дугаар сард өмнөх сараасаа 0.1 хувиар буурч, өмнөх оны жилийн эцсээс 2.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.4 хувь, суурь үеийнхээс 58.5 хувиар өссөн байна. Ерөнхий индекс 2017 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 1.0, хувцас, бөс бараа, гутал 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Х
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2017 оны 3 дугаар сард өмнөх оны жилийн эцсээс 2.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус 5.2, хувцас, бөс бараа, гутал 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хөдөө аж ахуй
Аймгийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар төллөх насны 1412.0 мянган хээлтэгч малын 419.5 мянга буюу 29.7 хувь нь эхний 3 сард төллөсөн байна. Эм ямааны 27.6 хувь, эм хонины 37.3 хувь, ингэний 18.3 хувь, үнээний 7.7 хувь, гүүний 1.7 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 99.3 хувь буюу 417.6 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийхээс 15.4 мян буюу 3.6 хувиар буурсан байна.
Том малын зүй бусын хорогдол 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд 2375 толгой болж, өмнөх оны мөн үеийхээс17.6 мянга буюу 8.3 дахин буурсан байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 51, үхэр 43, тэмээ 14, хонь 736, ямаа 1531 байна. Нийт хорогдлын 31.0 хувийг хонь, 64.5 хувийг ямаа эзэлж байна.
Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ
Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгаагаар 2017 оны 3-р сард аймгийн төв болох Есөнбулаг суманд үхрийн шир 20.0 мян.төг, адууны шир 15.0 мян.төг, хонины арьс 1.5 мян.төг, ямааны арьс 35.0 мян.төг, ямааны ноолуур 65.0 мян.төг байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 3 дугаар сард 4 тэрбум 294.1 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.8 хувиар өсжээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 37.5 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 40.4 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 3.9 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 13.4 хувийг нүүрс олборлолт, 4.8 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 75,4 хувийг буюу 3 тэрбум 241.4 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.8 сая ам.доллар, үүнээс экспорт 14.4 сая ам.доллар,
импорт 0.4 сая ам.доллар байна.

Цахилгаан холбоо
Суурин телефон цэгийн тоо 727, холбооны газрын орлого 56.7 сая төгрөг, үүнээс хүн амаас
орсон орлого 39.7 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.
Бусад
Хүнс, хөдөө аж ахуйн газар: Аймгийн хэмжээнд ашиглагдаж буй нийт агуулахын судалгаа гаргахад 1-100 тн-ын багтааж бүхий 95 агуулах ашиглагдаж байна. Услалтын системийн эзэмшилт ашиглалтын судалгааг гаргахад ашиглагдаж байгаа 17 услалтын системийн 9 нь сумын ЗДТГ-ын, 8 нь иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байна.
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хяналт тавьж ажиллахад Бигэр сум 160.0 мянга, Чандмань сум 190.0 мянга, Халиун, Хөхморьт сумын вакцинд хамрагдаагүй 6.6 мянган бог мал нийт 356.7 мянган толгой малыг вакцинжуулалтад хамрууллаа.
3700 кг махны 49 дээж, 100 ширхэг өндөгний 1 дээжид мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж гэрчилгээ олгосон.
Аймгийн Засаг даргын А/25 тоот захирамжаар тухайн сумдын нутагт хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоож Хөхморьт, Дарив, Шарга, Баян-Уул сумын нутагт бөхөн мялзан өвчнөөр өвчилж үхсэн бөхөнг бэлчээрээс устгах ажлыг зохион байгуулж устгалын 8 цэгт нийт 4 мэргэжилтэн 14 хоног ажиллаж 1 янгир, 17 зээр, 1941 бөхөн устгаж 484.7 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ.
Аудитын газар: Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан тушаалын дагуу 2017 онд 199 байгууллагын 273 санхүүгийн тайланд санхүүгийн баталгаажуулах аудитыг хийлээ. Аудитаар 162 санхүүгийн тайланд дүгнэлт өгч, 32 санхүүгийн тайланд итгэл үзүүлэн, 79 санхүүгийн тайланг түүвэрт хамрууллаа. Мөн ОНХС-гийн зарцуулалт, үр дүнд Нийцлийн аудит, УТХО, ОНТХО-ын зарцуулалт үр дүн,Засгийн газраас олгосон векселийн үр дүнд гүйцэтгэлийн аудитыг хийж байна.
Санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитыг ТШЗ болон ТТЗ-ийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд хийж дууслаа. Одоогоор аймгийн ТЕЗ-ын санхүүгийн нэгтгэсэн тайланд аудитыг хийж байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Татварийн хэлтсийн дансанд нийт 8.6 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Аймгийн хэмжээнд 6.0 мянган иргэнд 521.13 га газар өмчлүүлсэн. Энэ нь аймгийн нийт хүн амын 10.7 хувь нь газар 1 удаа үнэгүй өмчилж авсан байгаа юм. Аймгийн хэмжээнд 18 сумын 6.7 мянган өвөлжөө, 5.1 мянган хаваржаа байгаагийн 4.7 мянган өвөлжөө, 3.1 мянган хаваржаа эрхийн гэрчилгээгээр эрхээ баталгаажуулж авсан байна.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв: 2016-2017 оны хичээлийн жилд 17 мэргэжлээр 486 суралцагчид сурч, нийт 74 ажилтантай үүнээс мэргэжлийн 32, ерөнхий боловсролын 12 багштай ажиллаж байна.
АШУҮИС-ийн ГАА дахь Ангаах ухааны сургууль: 2016-2017 оны хичээлийн жилд нийт 81 ажиллагсад, үүнээс 52 багштай үйл ажиллагаа явуулж байна. Мөн арван нэгэн мэргэжлээр 895 оюутан, 60 сурагч суралцаж байна. Үүнээс ангаахын ангид 345, сувилахуйн ангид 123, эх барихуйн ангид 61, шаталсан бакалавр 42, сувилагч 117, эх баригч 36, эм найруулагч 69, уламжлалт анагаахын сувилагч 27, уламжлалт анагаахын бага эмч 15, лабораторын техникч 26, туслах сувилагчийн ангид 34 оюутан тус тус сурадцаж байна.
Батлан Хамгаалахад туслах Нийгэмлэг: Авто машины жолоочийн дамжаагаар 9 хүнийг “В” ангиллаар төгсгөж, мөн “В” ангиллаар 12 хүнийг төгсгөхөөр суралцуулж байна. Нийт 4 хүний орон тоотой ажиллаж байна.
Аймгийн “Олон нийтийн Алтай радио” редакци: 40 удаагийн 1200 минутын нэвтрүүлгийг бэлтгэж ард иргэдэд хүргэж ажиллажээ.
Миний нутаг телевиз: Мэдээ, сонины тоймыг 21 цаг, олон ангит болон уран сайхны киног 225 цаг, зар сурталчилгааг 3 цаг, захиалгат болон шууд нэвтрүүлгийг 30 цаг цацан гаргасан байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс: “Цодгор хүү 2017” , “Уран жиргээ 2017” “Дуулах өв 2017” “Аз жаргалтай хос” “Ээждээ бичсэн захидал 2017” “Баруун бүсийн оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай олимп” гэсэн 6 төрлийн уралдаан тэмцээнд зохион байгуулсан бөгөөд нийт 511 оролцогчид оролцлоо. 7 төрлийн судалгаанд 2120 хүүхдийг, 2 хэлэлцүүлэг, 3 аянд 990 хүүхэд 230 насанд хүрэгчид, 5 төрлийн сурглтанд 451 хүүхэд, 668 эцэг эхийг хамрууллаа.
Орон нутгийн өмчийн газар: 2017 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нийт 42 ажил тусгагдсанаас улсын төсвийн хөрөнгөөр 1, орон нутгийн хөгжлийн сангийн 7, орон нутгийн төсвийн 3 ажил зохион байгуулагдаад байна. Үүнээс: гэрээ байгуулах, эрх олгох 7, үнэлгээний шатандаа 1, хүлээгдэж буй 2, дахин зарлах 1 ажил байна. Түрээсийн орлого болох 480.0 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
Музей: Онцгой болон түүх дурсгал, эд өлгийн 2.5 мянган үзмэрээр насанд хүрэгчид 121, хүүхэд 281, үнэгүй үзэгчид 180 нийт 582 үзэгчдэд үйлчилж ажиллав.
Мэргэжлийн хяналтын газар: 149 хуулийн этгээд, 185 иргэнийг хамарсан мэргэжлийн хяналт, шалгалт хийж, 340 зөрчил илрүүлсний 24.0 хувийг газар дээр нь арилгуулав. Байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдийн зөрчилтэй үйл ажиллагааг засахад чиглэгдсэн 0.6 сая төгрөгийн торгууль тавьж барагдуулалт 23.8 хувьтай байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын газар: Аймгийн Хөхморьт, Баян-Уул, Шарга, Дарив сумдын голомттой нутаг дэвсгэрт бөхөн /мялзан/ халдварт өвчний улмаас үхэж хорогдож байгаатай холбогдуулан 2 үе шаттайгаар ажиллаа. 1 шатанд 4 устгалын цэг байгуулж 6 хоног ажиллаж 492 бөхөнгийн сэг зэм усгасан бол 2 шатанд голомтын бүст 8 устгалын цэг байгуулан 1 цэгт 10 хүн, 2 машин, 32 мотоцикль ажиллаж нийт 2451 зэрлэг амьтны сэг зэмийг устгасан байна.
Аймгийн агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр, Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох ажлын хүрээнд “Цэвэр агаар-Утаагүй Алтай” арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, Есөнбулаг сумын төвийн багийн 900 өрхөд дулаан баригч, 100 өрхөд 10 кг утаагүй, илчлэг сайтай нүүрсний шахмал түлшийг олголоо.
Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс: Хэмжүүрийн улсын шалгагчид 1 фазын цахилгаан механик тоолуур 20 ш, 3 фазын 13 ш цахилгааны тоолуур, “Монос” ХХК-ны 45 ш цусны даралтын аппарат, техникийн манометр 2 ш , 80 аж ахуй нэгж, иргэний 105 ш хэмжих хэрэгсэл, эзэлхүүн зарцуулалтаар 3 аж ахуй нэгжийн 8 ш хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтанд хамруулан ажиллаа. Баталгаажуулалтын шинжээчид нь Есөнбулаг болон сумдын 120 худалдаа, үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж стандартын шаардлага хангасан 1 авто тээврийн үйлчилгээ, 32 хүнсний дэлгүүр, 2 зочид буудал, 6 караоке баар, зоогийн газар нийт 41 үйлчилгээний тохирлын гэрчилгээг сунгах буюу шинээр олголоо. 
Биеийн тамир, спортын газар: Нийтийн биеийн тамирын арга хэмжээний хүрээнд 14 тэмцээн уралдаан арга хэмжээ зохион байгуулагдсан ба давхардсан тоогоор 2661 тамирчин оролцсон байна.
Баруун бүсийн аврага шалгаруулах волейболын тэмцээнд 24 тамирчин оролцож 12 мөнгө, 12 алтан медаль авч багийн дүнгээр 2 байр эзэлсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 төрлөөр 69 тамирчин оролцож таеквондогоор 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль авсан байна. Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 8 төрлөөр зохион байгуулан 2434 тамирчин хамрагдсан байна.
Онцгой байдлын газар: Галын дуудлаганд 6 удаа гарч, 2.3 мянган айл өрх, 75 объектод урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж зөвлөгөө өгч, 173.5 сая төгрөгийн хөрөнгийг гал түймрээс аварчээ. Хүмүүсийн болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалж гал түймрийн улмаас 1.5 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирлаа. Тус 6 удаагийн гал түймэр гарсны 4-ийг нь тус хэлтэс, үлдсэн 2 түймрийг иргэд өөрсдөө унтраасан байна.
Онцгой байдлын газрын тусгай дугаар 7048105 утсанд 6 удаагийн цасны дуудлага ирсэн ба Эрэн хайх, аврах бүрэг гарч ажиллан 75 хүний амь насыг авран хамгаалсан ба 1 иргэн золгүйгээр нас барсан.
Аймгийн хэмжээнд мал амьтны гоц халдварт галзуу өвчин 3 удаа гарч сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, дэглэм тогтоосон хугацаанд дахиж өвчин гараагүй тул Засаг даргын захирамжын дэглэм тогтоосон хугацаа дууссан.
 


Сэтгэгдэл бичих

Инфографик мэдээлэл

           2015 оны 1-р улирал

           2015 оны 2-р улирал

          2015 оны 3-р улирал

          2015 оны жилийн эцэс

          2016 оны 1-р улирал

          2016 оны 2-р улирал

          2016 оны 3-р улирал

          2016 оны 4-р улирал

      

 

Маягт, заавар, аргачлал

7 хоногийн үнийн мэдээ

2017 оны 06.21-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 5300
Үхрийн мах, кг 7000
Ямааны ястай мах, кг 4200
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур 1 кг: цагаан 59500
                      холимог 59500
Бензин, А-80 1650
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1850

 

Аймгийн албан ёсны вэб сайт

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн