Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй сэдэвт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 04 сар 26. 09 цаг 35 минут

            Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр орон нутгийн статистикийн болон хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан боловсруулсан “Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх гарын авлага”-ыг бэлтгэн гаргасан ба энэхүү гарын авлагад суурилсан “Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй” сэдэвт сургалтыг 2017 оны 4 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд хэлтсийн мэргэжилтнүүд болон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд нийт 8 хүн хамрагдлаа.
              Сургалтын зорилго нь орон нутгийн статистикийн албадын ажилтнуудын статистикийн дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх, тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Сургалт тоон мэдээлэл болон мэдээллийн чанар, тоон мэдээлэлтэй ажиллах, тоон мэдээллийг нэгтгэн дүгнэх,  хувьсагч хоорондын хамаарлын болон хугацааны цувааны шинжилгээ, статистик таамаглалыг шалгах, судалгааны үр дүнг тайлагнах зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдлаа.

  

                                                           

 


Сэтгэгдэл бичих