Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 4-р сард

Нийтэлсэн: 2017 он 05 сар 15. 10 цаг 07 минут

                                  ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ
                                                       (2017 оны 04 дүгээр сарын байдал)
Бүртгэлтэй ажилгүй иргэн
Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 4
дүгээр сарын байдлаар 786 байгаагийн 54.8 хувь нь буюу 431 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр
ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 212 хүнээр буюу 21.2 хувиар буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 235 нь дээд, 38 нь
тусгай дунд, 77 нь техник мэргэжлийн, 346 нь бүрэн дунд, 54 нь суурь, 31 нь бага, 5 нь ямар ч
боловсролгүй байна хүмүүс байна.

Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд 2017 оны 04 сарын байдлаар 147 эх амаржиж 150 хүүхэд мэнд
төрлөө. Нялхсын эндэгдлийн 4 тохиолдол бүртгэгджээ.

Цочмог халдварт өвчин 294 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 41.4 хувиар буурсан
байна. Нийт халдварт өвчний 34 хувийг гар хөл амны өвчин, 24.5 хувийг БЗХӨ, 20 хувийг
салхинцэцэг, 15.7 хувийг хачигт реккетиоз, 5.8 хувийг бусад халдварт өвчин эзлэж байна.

Төсвийн орлого
Аймгийн төсөвт нийт 2 тэрбум 68.6 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 109.4 хувиар, үүнээс
татварын орлого 1 тэрбум 526.7 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 102.9 хувиар биелүүлсэн байна.
Татварын бус орлого 113.0 сая төгрөг төлөвлөгөөг 85.4 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх
орлого 428.9 сая төлөвлөгөөг 155.7 хувиар давуулан биелүүлсэн байна.

Төсвийн зарлага
Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 84.3 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс
нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 96.5 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын
шимтгэлийн 95 хувь, бараа үйлчилгээ бусад зардлын 79 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Үнэ
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2017 оны 4
дүгээр сард өмнөх сараас 2.3 хувь, өмнөх оны жилийн эцсээс 5.3, өмнөх оны мөн үеийнхээс 1.6
хувь, суурь үеийнхээс 58.2 хувиар өсчээ.
Ерөнхий индекс 2017 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 2.3 хувиар өсөхөд хүнсний
бараа, ундаа, усны бүлгийн индекс 7.2, хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Энэ бүлгийн үнийн
индекс өсөхөд тухайн бүлэгт өндөр хувийн жин эзэлдэг мах 700-1000 төгрөгөөр өссөн нь голлон
нөлөөлсөн байна.

 

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ
Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгаагаар 2017 оны 4
дүгээр сард аймгийн төв болох Есөнбулаг суманд ямааны ноолуур 58.0 мян.төг, үхрийн шир
13.0-20.0 мян.төг, адууны шир 20.0 мян.төг, тэмээний шир 20.0 мян.төг, хонины арьс 4.5 мян.төг,
ямааны арьс 20.0 мян.төгрөгний үнэ ханштай байна.
Хөдөө аж ахуй
Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 75.0 хувь болох 1 сая 58.6 мянган толгой
хээлтэгч мал төллөж, 1 сая 53.7 мянган төл 99.4 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 6188
гарсан ба төрлөөр нь авч үзвэл 57 унага, 112 тугал, 22 ботго, 2000 хурга, 3997 ишиг тус тус
хорогджээ.

Эхний 4 сард аймгийн хэмжээнд 4417 толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны
мөн үетэй харьцуулахад 5.7 дахин бага байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр
авч үзвэл адуу 88, үхэр 98, тэмээ 43, хонь 1368, ямаа 2820 байна. Нийт хорогдлын 30.9 хувийг
хонь, 63.8 хувийг ямаа эзэлж байна.

Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 4 дугаар сард 5 тэрбум 346.4
сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн
33 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 47 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 5 хувийг
боловсруулах үйлдвэрлэл, 9 хувийг нүүрс олборлолт, 6 хувийг усан хангамжийн салбар тус тус
эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 82.1 хувийг буюу 4 тэрбум 388.1 төгрөгийн
бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Банк
Мөнгөний нийлүүлэлт /М2/ 2017 оны 4 дүгээр сарын эцэст 64.0 тэрбум төгрөг болж, өмнөх
сарынхаас 1.7 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурчээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1 тэрбум 46.5 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 752.3 сая
төгрөг буюу 3.6 дахин өсчээ.
Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 4 дүгээр сарын эцэст
92.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.4 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 4 дүгээр сарын эцэст 0.6 тэрбум төгрөг
болж, өмнөх сарынхаас 0.1 тэрбум төгрөг буюу 15.5 хувиар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн
өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.6 хувийг эзэлж байна.
Чанаргүй зээл 2017 оны 4 дүгээр сарын эцэст 1.8 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 127.7 сая
төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.9 хувийг эзэлж байна.

Цахилгаан холбоо компани
Суурин телефон цэгийн тоо 727, холбооны газрын орлого 56.7 сая төгрөг, үүнээс
хүн амаас орсон орлого 39.7 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.

 


Сэтгэгдэл бичих

  Програм хангамж  
 Мэдээ тайлангийн маягт 

 

7 хоногийн үнийн мэдээ

2017 оны 11-р сарын 15-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 3000
Үхрийн мах, кг 4500
Ямааны ястай мах, кг 2500
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2500
Ноолуур  кг 72000
Бензин, А-80 1550
Бензин, А-92 1650
Дизелийн түлш 1750

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн