Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 6-р сард

Нийтэлсэн: 2017 он 07 сар 24. 11 цаг 57 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2017 оны 06 дугаар сарын байдал)

 

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 6 сарын байдлаар 856 байгаагийн 53.4 хувь нь буюу 457 нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнээр нь авч үзвэл 263 нь дээд, 29 нь тусгай дунд, 103 нь техник мэргэжлийн, 371 нь бүрэн дунд, 53 нь суурь, 31 нь бага, 6 нь ямар ч боловсролгүй хүмүүс байна. Мөн эдгээр ажилгүй иргэдийн 24.0 хувийг 16-24 нас, 34.7 хувийг 25-34 нас, 22.0 хувийг 35-44 нас, 15.0 хувийг 45-54 нас, 4.0 хувийг 55-59 нас, 0.9 хувийг 60-с дээш насныхан эзэлж байна.

Нийгмийн халамж

 

Нийгмийн халамжийн сангаас 2017 оны 2 дугаар улиралд 15.3 мянган иргэнд 3 тэрбум 354.9 сая төгрөг олгожээ. Үүнээс нийгмийн халамжийн үйлчилгээний зардалд 1 тэрбум 883.5 сая, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж 276.6 сая, алдарт эхийн одонгийн тусламжид 667.2 сая, хүнс тэжээлд 125.5 сая, алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт тусламжид 29.1 сая, насны хишиг тэтгэмжийн зардалд 360.9 сая, ОНОТХҮйлчилгээ 12.1 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

 

Эрүүл мэнд

 

Аймгийн хэмжээнд 2017 оны 2 дугаар улиралд 572 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 577 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эх 38 буюу 6.2 хувиар, хүүхэд 35-аар буюу 5.7 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг

Байгууллага, иргэдийн 87.4 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж, 87 гэмт хэрэг гарч, эдгээр хэргүүдээс танхай, хулгайн гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэргүүд 85.0 хувийг, нийт хэргийн 63.2 хувь нь Есөнбулаг сумд гарсан хэрэг эзэлж байна. Баривчлагдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 69 хүн буюу 8 дахин, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад 10 хүн буюу 12.9 хувиар өссөн байна.

Банк

 

Мөнгөний нийлүүлэлт /М2/ 2017 оны 6 дугаар сарын эцэст 83.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.0 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар өсчээ.

Төсвийн орлого

Орон нутгийн төсөвт 3 тэрбум 534.1 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 113.3 хувиар, үүнээс татварын орлого 2 тэрбум 994.8 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 109.3 хувиар, татварын бус орлого 251.0 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 107.2 хувийн биелэлттэй байна. Улсын болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Баян-Уул, Бигэр, Бугат, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьт, Цогт, Цээл, Шарга Эрдэнэ, сумууд 122.8-423.0 хувиар давуулан биелүүлж, бусад сумдууд 2.3-5.2 хувиар тасалсан байна.

Төсвийн зарлага

 

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 83.1 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 93.5, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 91.4, бараа үйлчилгээний бусад зардлын 87.0, зардал санхүүжилтын их үүсвэр 97.7 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Орон нутгийн төсвийн байгууллагууд 82.3 сая төгрөгийн авлагатай, 183.3 сая төгрөгийн өглөгтэй ажиллажээ.

Үнэ

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2017 оны 6 дугаар сард өмнөх сараасаа 0.7 хувиар буурч, өмнөх оны жилийн эцсээс 3.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 хувиар өссөн байна. Ерөнхий индекс 2017 оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 2.9, хувцас, бөс бараа, гутал 0.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хөдөө аж ахуй

 

Мал тооллого: Хагас жилийн мал тооллогыг сумууд бие даан хийж аймгийн нэгдсэн дүнгээр 4 сая 696.5 мянган толгой мал тоологдсоны дотор адуу 128.6, үхэр 93.1, тэмээ 43.2,  хонь 1 сая 499.8, ямаа 2 сая 931.7 мянган толгой мал тус тус байна.

Төл бойжилт: Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 92.1 хувь болох 1 сая 300.5 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1 сая 289.6 мянган төл 99.1 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 12488 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 283 унага, 315 тугал, 131 ботго, 3972 хурга, 7787 ишиг тус тус хорогджээ.

Том малын зүй бус хорогдол: 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд 5889 толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 дахин бага байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 152, үхэр 158, тэмээ 46,  хонь 1787, ямаа 3746 байна.  Нийт хорогдлын 30.3 хувийг хонь, 63.6 хувийг ямаа эзэлж байна. 

Тариалалт: Аймгийн хэмжээнд үр тариа 226.8 га, төмс 119.9 га, хүнсний ногоо 117.8 га, эмийн ургамал 131 га, тэжээлийн ургамал 547.9 га, нийт 1143.4 га-д тариалалт хийгдээд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал зэрэг төрөл дээр тариалалт нэмэгдсэн байна.

Барилга

Барилга угсралт, их засварын 3 тэрбум 314.9 сая төгрөгийн ажил хийж, үүнээс 3 тэрбум 245.4 сая төгрөгийн шинэ барилга, 69.5 сая төгрөгийн их засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

Аж үйлдвэр

 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 6 дугаар сард 6 тэрбум 713.9 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.6 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 57 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 28 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 15 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 80.5 хувийг буюу 5 тэрбум 402.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.


Сэтгэгдэл бичих

  Програм хангамж  
 Мэдээ тайлангийн маягт 

 

7 хоногийн үнийн мэдээ

2017 оны 10-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 3500
Үхрийн мах, кг 3500
Ямааны ястай мах, кг 2500
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 1800
Ноолуур  кг 66000
Бензин, А-80 1650
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1850

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн