Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 7-р сард

Нийтэлсэн: 2017 он 08 сар 15. 10 цаг 59 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2017 оны 07 дугаар сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 7 дугаар сарын байдлаар 776 байгаагийн 56 хувь нь буюу 435 нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 269 нь дээд, 26 нь тусгай дунд, 70 нь техник мэргэжлийн, 324 нь бүрэн дунд, 54 нь суурь, 28 нь бага, 5 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. 

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2017 оны 07 сарын байдлаар 669 эх амаржиж 674 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгджээ.

Төсвийн орлого

Орон нутгийн төсөвт 30 тэрбум 127.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 99.9 хувиар, үүнээс татварын орлого 3 тэрбум 8.5 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 100.5 хувиар, татварын бус орлого 27 тэрбум 119.4 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 99.9 хувийн биелэлттэй байна. 

Төсвийн зарлага

 Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 85.1 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 96.1, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 93.3, бараа үйлчилгээний бусад зардлын 79.0, зардал санхүүжилтын их үүсвэр 96.6 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2017 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.1 хувь, өмнөх оны жилийн эцсээс 6.0,  өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар өсчээ.

             Ерөнхий индекс 2017 оны 7 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус 0.7, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ бүлгийн индекс 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгаагаар 2017 оны 7 дугаар сард  аймгийн төв болох Есөнбулаг суманд ямааны ноолуур 61 мянган төг,  адууны сүүл 7.5 мянган төг, тэмээний шир 15.0 мянган төг, хонины арьс 4.0 мян.төг,  ямааны арьс 500 төгрөгний үнэ ханштай байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 92.1 хувь болох 1 сая 300.5 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1 сая 289.6 мянган төл 99.1 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 12488 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 283 унага, 315 тугал, 131 ботго, 3972 хурга, 7787 ишиг тус тус хорогджээ.

7 сарын байдлаар аймгийн хэмжээнд 6090 толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 дахин бага байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 154, үхэр 163, тэмээ 46,  хонь 1878, ямаа 3849 байна.  Нийт хорогдлын 30.8 хувийг хонь, 63.2 хувийг ямаа эзэлж байна.  

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 7 дугаар сард 6 тэрбум 713.9 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 56 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 17 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 27 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 80.5 хувийг буюу 5 тэрбум 402.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Цахилгаан холбоо

Суурин телефон цэгийн тоо 704 холбоо ашиглалтын орлого 142.2 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 99.6 сая төгрөг болжээ. Интернетийн үйлчилгээний нэг цэгээр 16 суудалтай ажиллаж, интернетээр дунджаар 0.5 мянган хүнд үйлчилжээ.

 

 


Сэтгэгдэл бичих

  Програм хангамж  
 Мэдээ тайлангийн маягт 

 

7 хоногийн үнийн мэдээ

2017 оны 10-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 3500
Үхрийн мах, кг 3500
Ямааны ястай мах, кг 2500
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 1800
Ноолуур  кг 66000
Бензин, А-80 1650
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1850

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн