Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 9-р сард

Нийтэлсэн: 2017 он 10 сар 16. 14 цаг 13 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2017 оны 9 дүгээр сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр , Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 9 сарын байдлаар 715 байгаагийн 53 хувь нь буюу 379 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 99 хүнээр буюу 12.2 хувиар буурчээ.

Нийгмийн халамж

Нийгмийн халамжийн сангаас 2017 оны эхний 9 сард 19.5 мянган хүнд 4 тэрбум 655.4 сая төгрөг олгожээ. Үүнээс  нийгмийн халамжийн үйлчилгээний зардалд 2 тэрбум 836.2 сая, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж 414.5 сая,  алдарт эхийн одонгийн тусламжид 44.6 сая, алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт тусламжид 675.8 сая, хүнс, тэжээлийн хөнгөлөлт 191.4 сая, насны хишиг 361.4 сая, ОНОТХҮйлчилгээний зардалд 19.9 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 871 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 876 болж,  өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эх  43 буюу  4.7 хувиар, хүүхэд 39 буюу 4.3 хувиар буурсан байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны 1412.0 мянган хээлтэгч малын 1302.0 мянга буюу 92.2 хувь нь эхний 9 сард төллөсөн байна. Эм ямааны 92.7 хувь, эм хонины 93.8 хувь, ингэний 48.8 хувь, үнээний 81.6 хувь, гүүний 81.6 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.9 хувь буюу 1290.0 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийхээс 237.3 мян буюу  22.5 хувиар өссөн байна. 

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 9 дугаар сард 8 тэрбум 653.3 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 33 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 24 хувийг дулаан үйлдвэрлэл, 19 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 16 хувийг усан хангамж, 8 хувийг уул уурхайн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 80.4 хувийг буюу 6 тэрбум 958.7 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

ЦАХИЛГААН ХОЛБОО

Суурин телефон цэгийн тоо 661 холбоо ашиглалтын орлого 175.7 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 123.0 сая төгрөг болжээ. Интернетийн үйлчилгээний нэг цэгээр 16 суудалтай ажиллаж, интернетээр дунджаар 0.9 мянган хүнд үйлчилжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9-р сарын танилцуулгыг татаж авч үзнэ үү.

 


Сэтгэгдэл бичих

  Програм хангамж  
 Мэдээ тайлангийн маягт 

 

7 хоногийн үнийн мэдээ

2017 оны 11-р сарын 15-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 3000
Үхрийн мах, кг 4500
Ямааны ястай мах, кг 2500
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2500
Ноолуур  кг 72000
Бензин, А-80 1550
Бензин, А-92 1650
Дизелийн түлш 1750

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн