Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 10-р сард

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 11 цаг 58 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2017 оны 10 дугаар сарын байдал)

 

Бүртгэлтэй ажилгүй иргэн

 

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10 дугаар сарын байдлаар 610 байгаагийн 54.9 хувь нь буюу 335 нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 227 нь дээд, 27 нь тусгай дунд, 56 нь техник мэргэжлийн, 243 нь бүрэн дунд, 34 нь суурь, 22 нь бага, 2 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна. 

ТӨСВИЙН ЗАРЛАГА

 Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 88.9 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 97.3, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 95.8, бараа үйлчилгээний бусад зардлын 86.9, хөрөнгийн зардлын 61.8 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

ТӨСВИЙН ОРЛОГО

Орон нутгийн төсөвт 5 тэрбум 265.9 мянган төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 111.3 хувиар, үүнээс татварын орлого 4 тэрбум 809.3 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 107.4 хувиар, татварын бус орлого 436.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 106.1 хувийн биелэлттэй байна. Аймгийн нийт төсөвт байгууллагын авлага 76.8 сая төгрөг, өглөг 106.6 сая төгрөг байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 92.1 хувь болох 1 сая 300.5 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1 сая 289.6 мянган төл 99.1 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 13538 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 340 унага, 357 тугал, 163 ботго, 4328 хурга, 8350 ишиг тус тус хорогджээ.

Аймгийн хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 6919 толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 дахин бага байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 179, үхэр 190, тэмээ 54, хонь 2188, ямаа 4308 байна.  Нийт хорогдлын 31.6 хувийг хонь, 62.2 хувийг ямаа эзэлж байна.  

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 10 дугаар сард 10 тэрбум 25.6 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.6 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 42 хувийг дулаан үйлдвэрлэл, 29 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл,  13 хувийг усан хангамж, 10 хувийг нүүрс олборлолт, 6 хувийг боловсруулах үйлдвэрлэл тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 79,6 хувийг буюу 7 тэрбум 977.7 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 10-р сарын танилцуулгыг татаж авч үзнэ үү.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 85000
  Бензин, А-80 1910
  Бензин, А-92 2025
  Дизелийн түлш 2330

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн