Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 11-р сард

Нийтэлсэн: 2017 он 12 сар 18. 10 цаг 53 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2017 оны 11 дүгээр сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11 дугаар сарын байдлаар 701 байгаагийн 55.5 хувь нь буюу 389 нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 253 нь дээд, 35 нь тусгай дунд, 55 нь техник мэргэжлийн, 293 нь бүрэн дунд, 40 нь суурь, 23 нь бага, 2 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 92.1 хувь болох 1 сая 300.5 мянган толгой хээлтэгч мал төллөж, 1 сая 289.6 мянган төл 99.1 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 13538 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 340 унага, 357 тугал, 163 ботго, 4328 хурга, 8350 ишиг тус тус хорогджээ. 

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 11 дугаар сард 11 тэрбум 722.6 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 42 хувийг дулаан үйлдвэрлэл, 28 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл,  11 хувийг усан хангамж, 11 хувийг нүүрс олборлолт, 8 хувийг боловсруулах үйлдвэрлэл тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 79,3 хувийг буюу 9 тэрбум 294.7 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Банк

Мөнгөний нийлүүлэлт /М2/ 2017 оны 11 дүгээр сарын эцэст 73.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.3 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар буурчээ.

Цахилгаан холбоо

Суурин телефон цэгийн тоо 648, холбоо ашиглалтын орлого 247.6 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 173.2 сая төгрөг болжээ. Интернетийн үйлчилгээний нэг цэгээр 16 суудалтай ажиллаж, интернетээр дунджаар 0.9 мянган хүнд үйлчилжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 10-р сарын танилцуулгыг татаж авч үзнэ үү.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

2018 оны 1-р сарын 17-ны байдлаар

Барааны нэр төрөл Үнэ
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 4800
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг 4300
Элсэн чихэр, кг 2500
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2800
Ноолуур  кг 70000
Бензин, А-80 1550
Бензин, А-92 1650
Дизелийн түлш 1750

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн