ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2017 оны 12-р сард

Нийтэлсэн: 2018 он 01 сар 22. 13 цаг 19 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2017 оны 12 дугаар сарын байдал)

        Хүн ам, нийгмийн зарим үзүүлэлт Оны эцэст 16.5 мянган өрхөд 57.4 мянган хүн амьдарч байгаагийн 49.8 хувь буюу 28.6 мянга нь эрэгтэйчүүд, 50.2 хувь буюу 28.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 30.7 хувь буюу 17.6 мянга нь аймгийн төв Алтай хотод, 23.0 хувь буюу 13.2 мянга нь сумын төвд, 1.6 хувь буюу 0.9 мянга нь тосгонд, 44.8 хувь буюу 25.7 мянга нь хөдөө амьдарч байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэн

     Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 12 сарын байдлаар 795 байгаагийн 54.0 хувь нь буюу 430 нь эмэгтэйчүүд байна. 

Нийгмийн халамж

      Нийгмийн халамжийн сангаас 2017 онд 23.7 мянган иргэнд 6 тэрбум 109.0 сая төгрөг олгожээ. Үүнээс нийгмийн халамжийн үйлчилгээний зардалд 3 тэрбум 916.1 сая, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж 570.9 сая, алдарт эхийн одонгийн тусламжид 679.7 сая, хүнс тэжээлд 337.2 сая, алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт тусламжид 63.0 сая, ОНОТХҮйлчилгээний зардалд 30.1 сая, насны хишиг 361.5 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. 

Гэмт хэрэг

        Байгууллага, иргэдийн 753.2 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж, 200 гэмт хэрэг гарч, эдгээр хэргүүдээс танхай, хулгайн гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэргүүд 77.5 хувийг, нийт хэргийн 61.5 хувь нь Есөнбулаг сумд гарсан хэрэг эзэлж байна. Баривчлагдсан хүний тоо 140, өмнөх оны мөн үеэс 122 хүн буюу 6 дахин, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүний тоо 185, өмнөх онтой харьцуулахад 9 хүн буюу 4.9 хувиар өссөн байна. 

Үнэ

       Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2017 оны 12 дугаар сард өмнөх сараасаа 0.7 хувь, өмнөх оны жилийн эцсээс 3.7 хувь, суурь үеийнхээс 5.8 хувиар өссөн байна. Ерөнхий индекс 2017 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа ус 3.1, орон сууц, ус, цахилгаан, түлш бүлгийн индекс 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

2017 оны мал тооллогын дүн

       Говь-Алтай аймаг 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 3801.7 мянган толгой мал тоологдсоны дотор адуу 123.7 мянган толгой, үхэр 85.4 мянган толгой, тэмээ 41.9 мянган толгой, хонь 1194.6 мянган толгой, ямаа 2356.0 мянган толгой мал тус тус тоологджээ.

Аж үйлдвэр

      Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны байдлаар 13 тэрбум 449.9 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 226.9 сая төг буюу 1.02 хувиар өслөө. Үүнд олборлох аж үйлдвэрийн салбар 1.07 хувиар, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл 605.6 сая төг буюу 1.05 хувиар өссөн нь голлон нөлөөлөв. 

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 6-р сарын 27-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7200
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 95000
  Бензин, А-80 1750
  Бензин, А-92 1860
  Дизелийн түлш 2160

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн