2014 оны 2-р улирлын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 07 сар 17. 11 цаг 47 минут

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ-НИЙГМИЙН БАЙДЛЫН

2014 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ

Мал тооллого: Хагас жилийн мал тооллогыг сумууд бие даан явуулж  тооллогын эцсийн нэгдсэн дүнгээр бүгд хоёр сая 900.0 мянган мал тоологдсоны дотор тэмээ 35.0, адуу 77.7, үхэр 50.5, хонь 901.1, ямаа нэг сая 835.7 мянган толгой мал тус тус байна. Үүнээс төллөх насны хээлтэгч бүгд нэг сая 82.9, ингэ 10.1, гүү 19.2, үнээ 16.4, эм хонь 352.3, эм ямаа 684.7 мянган толгой тоологдлоо. 

Төл бойжилт: Аймгийн дүнгээр 915.7 мянган толгой буюу төллөх насны хээлтэгчийн 90.8 хувь төллөж, 808.4 мянган төл 97.2 хувиар бойжиж байна. Төллөх ингэний 49.0, гүүний 75.5, үнээний 79.1, эм хонины 93.4, эм ямааны 90.9 хувь тус тус төллөж, 100 эхээс ботго 48, унага 74, тугал 77, хурга 92, ишиг 88-ийг бойжууллаа. Гарсан төлөө Алтай, Бугат, Дарив, Дэлгэр, Тайшир, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьт, Чандмань сумд 91.4-98.8 хувиар тус тус бойжуулж, харин Баян-Уул, Бигэр, Жаргалан, Цогт, Цээл, Эрдэнэ, Есөнбулаг сумуудын төлийн хорогдол 63.1 хувийг эзэлж байна.

 Мал онд оролт: Аймгийн мал сүрэг 99.1 хувиар онд орж, бүгд 26.5 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх мөн үеэс 15.1 хувиар бага байна. Бигэр, Тайшир, Халиун, Цээл, Эрдэнэ сумд 1.5-4.5 хувиар малаа хорогдуулсан нь нийт хорогдлын 74.7 хувийг эзэлж байгаа ба бусад сумууд малаа 99.4-99.8 хувиар онд оруулжээ.

Хээл хаялт, сувайралт: Аймгийн төллөх насны хээлтэгчийн 2.0 хувь буюу 18.6 мянган хээлтэгч хээл хаяж, мөн хээлтэгчийн 4.7 хувь буюу 42.9 мянга нь сувайрсан  байна. Алтай, Бигэр, Бугат, Дэлгэр, Тайшир, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Чандмань, Шарга сумд хээл хаялт багатай, Баян-Уул, Дарив, Халиун, Цогт, Цээл, Есөнбулаг сумд хээл хаялт их байна. Алтай, Бугат, Дэлгэр, Тайшир, Тонхил,   сумдад сувайралт бага, Баян-Уул, Жаргалан, Халиун, Төгрөг, Хөхморьт, Чандмань сумдад сувайралт их  байна. Энэ онд хээл хаяж сувайрсан шалтгаанаар нийт хээлтэгчийн 6.7 хувь буюу 61.5 мянган хээлтэгчээс төл авч чадсангүй.

            Тариалалт: Үр тариа 490.7 га-д  үүнээс улаан буудай 296.8 га, төмс 109.2 га, хүнсний ногоо 71.9 га, эмийн ургамал 131.0 га, жимс, жимсгэнэ 131.0 га, малын тэжээл 415.3 га, нийт 1237.6 га-д тариалалт хийлээ. Өнгөрсөн оноос тариалсан талбай бүх төрөл дээр буурчээ.

Хилийн худалдаа: 3 удаа хилийн худалдаа хийгдэж 61.3 сая ам долларын төмрийн хүдрийн баяжмал гаргаж, цемент, цагаан будаа болон бусад тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл зэрэг 4.6 сая ам долларын бараа материал оруулж ирэв.

Үнэ: Малчдын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ямааны ноолуурын үнэ түүвэр судалгаанд сонгогдсон Алтай хотод сарын эцэст доорхи ханштай байлаа.

Сарууд

I

II

III

VI

V

VI

1 кг ноолуурын үнэ /мянган төгрөг/

60.0

63.0

50.0

70.0

68.0

66.0

Аймгийн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индекс түүвэр судалгаанд хамрагдсан Алтай хотод 6 дугаар сарын 21-ний байдлаар өмнөх сараас 0.3 хувиар, өнгөрсөн мөн үеэс 13.2 хувиар тус тус өссөн байна.

Аж үйлдвэр: Тайлант хугацаанд Алтай-Улиастай Эрчим хүчний систем, Мандал голомт, Тулга-Алтай, Ентүм, Ундрам-оюу, Шимт дээж, Ундарга-Алтай, Баярт олон, Залуур-Алтай, Даянтайшир, Ариун өргөө, Айргийн хад, Дуурсах-Алтай зэрэг 56 аж ахуйн нэгж, 86 хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явууллаа.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны үнээр, 5 тэрбум 647 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 850.9 сая төгрөг буюу 13.1 хувиар, үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 164.6 сая төгрөг буюу 47.5 хувь,  боловсруулах аж үйлдвэрийнх 92.8 сая төгрөг буюу 17.8 хувиар өсч, харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх  1 тэр бум 108.2 сая төгрөг буюу 19.7 хувиар буурлаа.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс амтат ус, ундаа, арвайн гурил, хуванцар цонх үйлдвэрлэл 1.5-11.8 дахин өсч, нүүрс, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, сувагжуулалт , талх нарийн боов үйлдвэрлэл нь 6.5-65.3 хувиар өсч, харин гутал ботинк, архи дарс, блок, улаан тоосго, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл 17.1-66.4 хувиар буусан байна.

Аж үйлвэрийн бүтээгдэхүүн үйлвэрлэлийн 87.5 хувийг Есөнбулаг, 2.4 хувийг Тайшир, 2.2 хувийг Дарив,  1.5 хувийг Чандмана, 1.1 хувийг Эрдэнэ, Дэлгэр, 0.8 хувийг Цээл сумдад, 0.7 хувийг Цогт, Бигэр , 0.6 хувийг Алтай сумдад эзлэж байгаа нь эдгээр сумдад үйлдвэрлэл илүү хөгжиж байгааг харуулж байгаа ба үлдсэн 0.7 хувийг бусад сумд эзлэж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 4 тэрбум 985.7 сая төгрөг болж, нийт бүтээгдэхүүн үйлвэрлэлийн 88.3 хувийг борлуулжээ.

Барилга: Эхний хагас жилийн байдлаар барилга угсралт, их засвар гурван тэрбум 384.1 сая төгрөгийн ажил хийж, үүнээс гурван тэрбум 69.4 сая төгрөгийн шинэ барилга, 314.5 сая төгрөгийн их засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

Төсвийн орлого: Орон нутгийн төсөвт дөрвөн тэрбум 253.7 сая төгрөг оруулж, төлөвлөгөөг 102.8 хувиар, улсын төвлөрсөн төсөвт 420.7 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 99.4 хувиар тус тус  биелүүлж, аймгийн төсвийн нийт орлого дөрвөн тэрбум 674.5 сая төгрөг болж төлөвлөгөөг 102.5 хувиар давуулан  биелэлсэн байна.

Үүнээс татварын орлого 100.2 хувиар биелсэн байна. Улсын болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Алтай, Баян-Уул, Бигэр, Бугат, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Хөхморьт, Цогт, Чандмань, Цээл, Шарга, Есөнбулаг сумд 1.2 хувиас 2,9 дахин давуулж, улсын төсвийн  орлогын төлөвлөгөөг Төгрөг сум, Гуулин тосгон 19.4-15.3 хувиар тасалсан байна.

Төсвийн зарлага: Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 72.1 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 95.0, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 92.8, бараа үйлчилгээ бусад зардлын 124.9 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.       

Хүн ам: Эхний хагас жилийн байдлаар 671 эх амаржиж, 674 хүүхэд мэнд төрлөө. Одоогоор аймгийн хэмжээнд эмнэлгийн хяналтанд авагдсан 618 жирэмсэн эхчүүд байна. 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн 323 халдварт өвчний өвчлөл дотроос гепатит 1.2, бэлгийн замын халдварт өвчнүүд 43.9, сүрьеэ 5.5 хувийг тус тус эзэлж байна. Хорт хавдараар өвчилсөн 78 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба энэ өвчнөөр нас барсан 46, осол гэмтлээр нас барсан 20 тохиолдол бүртгэгдлээ. Тайлант онд эрүүл мэндийн  байгууллагын эмч мэргэжилтнүүд давхардсан тоогоор 131.6 мянган хүнд үзлэг хийж, 8.1 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, 63.8 мянган ор хоног ашиглажээ.

Аудитын газар: Санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитыг 215

Ерөнхий боловсролын сургуулиуд:  Ерөнхий боловсролын 28 сургууль, 27 цэцэрлэгт өсвөр үеийг сурган хүмүүжүүлж байна. Эдгээр сургуулиудад 11.9 мянган сурагч суралцаж, цэцэрлэгт 4.1 мянган хүүхэд хүмүүжиж байна. Энэ хичээлийн жилд тавдугаар ангийг 1110, есдүгээр ангийг 1216, арван нэгдүгээр ангийг 904 хүүхэд төгсгөлөө.

           

Гамшгийн мэдээ: Онцгой байдлын эрэн хайх, аврах бүлэг 7 удаа техникийн болон ослын холбогдолтой дуудлага хүлээн авч ажилласан байна.

Гэмт хэрэг: Эхний хагас жилд байгууллага иргэдийн 160.1 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж, 96 гэмт хэрэг гарч, эдгээр хэргүүдээс хулгай гэмт хэрэг, үүнээс орон байрны хулгай, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэргүүд дийлэнх хувийг эзлэж байна. Гарсан нийт хэргийн 58.3 хувь нь Есөнбулаг сумд гарсан хэрэг эзэлж байна.

            Баривчлагдсан хүний тоо өмнөх мөн үеэс 12 хүн буюу 9.8 хувиар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад 36 хүн буюу  26.2 хувиар өссөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба: Энэ онд 158 гүйцэтгэх хуудасны хоёр тэрбум 664.3 сая төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа явуулж үүнээс 91 гүйцэтгэх хуудасны 89.5 сая төгрөгийн төлбөрийг бодитойгоор биелүүлсэн байна. Мөн 134 тэтгэлэг төлөгчөөс 65.9 сая төгрөгийн тэтгэлэг гаргуулахаас 42.9 сая төгрөгийн тэтгэлгийг бодитойгоор гаргуулсан ба бодит биелэлт 65.0 хувьтай байна.

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 4500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4300
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1950
  Бензин, А-92 2050
  Дизелийн түлш 2480

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн