ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 1-р сард

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 16 цаг 36 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 01 дүгээр сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 01 дугаар сарын байдлаар 956 байгаагийн 53.3 хувь нь буюу 510 нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 315 нь дээд, 58 нь тусгай дунд, 101 нь техник мэргэжлийн, 398 нь бүрэн дунд, 49 нь суурь, 32 нь бага, 3 нь ямар ч боловсролгүй хүмүүс байна.

Төсвийн орлого

Аймгийн нийт төсөвт 539.2 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 110.1 хувиар, үүнээс татварын орлого 449.1 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 104.6 хувиар биелүүлсэн байна.

Татварын бус орлого 40.3 сая төгрөг төлөвлөгөөг 110.1 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 90.1 сая төлөвлөгөөг 148.8 хувиар давуулан биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн бүрдэл нь татварын орлогоор 93 хувь, татварын бус орлогоор 7 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 45.0 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 73.1 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 65.3 хувь, бараа үйлчилгээ бусад зардлын 40.3 хувийг тус тус санхүүжүүлсэн байна. 

Үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард өмнөх сараас 2.1 хувь, өмнөх оны мөн үеэс 4.4 хувь, суурь онтой харьцуулахад 8.0 хувиар өсчээ.

Ерөнхий индекс 2018 оны 1 дүгээр сард өмнөх сарынхаас 2.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус 6.7, согтууруулах ундаа, тамхи 8.4, орон сууц, ус, цахилгаан, түлш бүлгийн индекс 3.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээнд 1 дүгаар сарын байдлаар 30166 толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.9 дахин өссөн байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 193, үхэр 270, тэмээ 7, хонь 7028, ямаа 22668 байна. Нийт хорогдлын 23.3 хувийг хонь, 75.1 хувийг ямаа эзэлж байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 1 дүгээр сард 12.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 145.4 (10.0%) сая төгрөгөөр буурчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 30.8 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 31.5 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 13.1 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 16.4 хувийг нүүрс олборлолт, 8.3 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 1.5 (117.6%) тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1-р сарын танилцуулгыг татаж авч үзнэ үү.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 8-р сарын 08-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 95000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2220

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн