ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 2-р сард

Нийтэлсэн: 2018 он 03 сар 17. 18 цаг 07 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 2 дугаар сарын байдал)

 

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2 дугаар сарын байдлаар 731 байгаагийн 54.6 хувь нь буюу 399 нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 244 нь дээд, 35 нь тусгай дунд, 55 нь техник мэргэжлийн, 293 нь бүрэн дунд, 40 нь суурь, 23 нь бага, 2 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна.

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2018 оны 2 сарын байдлаар 179 эх амаржиж, 179 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1 тохиолдлоор буюу 25.0 хувиар нэмэгдсэн байна.

Төсвийн орлого

Аймгийн нийт төсөвт нэг тэрбум 142 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 112.6 хувиар, үүнээс татварын орлого 855.3 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 104.9 хувиар биелүүлсэн байна.

Татварын бус орлого 67.4 сая төгрөг төлөвлөгөөг 99.2 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 217.8 сая төлөвлөгөөг 151.8 хувиар давуулан биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн бүрдэл нь татварын орлогоор 93 хувь, татварын бус орлогоор 7 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 62.0 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 89.4 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 79.7 хувь, бараа үйлчилгээ бусад зардлын 67.2 хувийг тус тус санхүүжүүлсэн байна. 

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 2 дугаар сард өмнөх сараасаа 0.2 хувь, өмнөх оны жилийн эцсээс 2.3,  өмнөх оны мөн үеийнхээс 4.4 хувь, суурь үеийнхээс 8.2 хувиар өсчээ.

Ерөнхий индекс 2018 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 0.2 хувиар өсөхөд тээврийн бүлгийн индекс 3.2, хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Энэ бүлгийн үнийн индекс өсөхөд тухайн бүлэгт өндөр хувийн жин эзэлдэг бензин, түлшний үнэ  103.3-283.3 төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээнд 2 дугаар сарын байдлаар 64190 толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 дахин өссөн байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 399, үхэр 694, тэмээ 54, хонь 16594, ямаа 46449 байна. Нийт хорогдлын 25.8 хувийг хонь, 72.4 хувийг ямаа эзэлж байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 2 дугаар сард хоёр тэрбум 336.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 405.4 (14.8%) сая төгрөгөөр буурчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 20.4 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 33.0 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 21.6 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 17.0 хувийг уул уурхай олборлолт, 8.0 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хоёр тэрбум 454.4 (117.6%) тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 2 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 8-р сарын 08-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 95000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2220

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн