ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 3-р сард

Нийтэлсэн: 2018 он 04 сар 17. 11 цаг 15 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 03 дугаар сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр , Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 3 сарын байдлаар 829 байгаагийн 54.9 хувь нь буюу 438 нь эмэгтэйчүүд байна.

Нийгмийн халамж

2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 24537 иргэнд 2 тэрбум 34.8 сая төгрөгийг зориулалтын дагуу нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн үр ашигтай зарцуулсан.

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улиралд 279 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 284 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эх 21 буюу 8.1 хувиар, хүүхэд 22 буюу 8.3 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг

Байгууллага, иргэдийн 29.6 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж, 46 гэмт хэрэг гарч, эдгээр хэргүүдээс хулгай гэмт хэрэг, үүнээс залилах болон орон байрны хулгай, хүчин, дээрэм булаалт, ББМБГУчруулах гэмт хэргүүд дийлэнх буюу 36.9 хувийг эзэлж байна. Гарсан нийт хэргийн 56.5 хувь нь Алтай хот буюу Есөнбулаг сумд гарсан хэрэг эзэлж байна.

Банк

Мөнгөний нийлүүлэлт /М2/ 2018 оны 3 дугаар сарын эцэст 74.9 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 9.9 тэрбум төгрөг буюу 15.2 хувиар өсчээ. 

Төсвийн орлого

Аймгийн нийт төсөвт хоёр тэрбум 31.8 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 112.0 хувиар, үүнээс татварын орлого нэг тэрбум 450.5 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 109.0 хувиар биелүүлсэн байна. Татварын бус орлого 146.9 сая төгрөг төлөвлөгөөг 136.7 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 432.9 сая төлөвлөгөөг 115.1 хувиар давуулан биелүүлсэн байна.

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 71.2 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 90.0 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 88.5 хувь, бараа үйлчилгээ бусад зардлын 83.0 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 3 дугаар сард өмнөх сараасаа 0.8 хувиар, өмнөх оны жилийн эцсээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувь, суурь үеийнхээс 9.1 хувиар өссөн байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар төллөх насны 1514.3 мянган хээлтэгч малын 219.6 мянга буюу 14.5 хувь нь эхний 3 сард төллөсөн байна. Эм ямааны 13.6 хувь, эм хонины 17.7 хувь, ингэний 15.9 хувь, үнээний 6.8 хувь, гүүний 2.5 хувь нь төллөжээ. 

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 3 дугаар сард 3 тэрбум 269.6 сая төгрөгт хүрчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 28.2 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 31.2 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 15.2 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 16.0 хувийг нүүрс олборлолт, 9.5 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 3 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 8-р сарын 08-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 95000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2220

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн