ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 4-р сард

Нийтэлсэн: 2018 он 05 сар 15. 12 цаг 42 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 04 дүгээр сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 4 дүгээр сарын байдлаар 878 байгаагийн 61.4 хувь нь буюу 539 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 92 хүнээр буюу 11.7 хувиар өсчээ.

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2018 оны 04 сарын байдлаар 397 эх амаржиж 404 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгджээ.

Төсвийн орлого

Аймгийн төсөвт нийт 2 тэрбум 525.6 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 115.3 хувиар, үүнээс татварын орлого 1 тэрбум 772.1 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 112.0 хувиар биелүүлсэн байна. 

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 76.6 хувийг зарцуулав. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 92.2 хувь, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 90.9 хувь, бараа үйлчилгээний бусад зардлын 71.4 хувийг тус тус санхүүжүүлсэн байна. Орон нутгийн төсвийн байгууллагууд 17.3 сая төгрөгийн авлагатай, 146.7 сая төгрөгийн өглөгтэй ажиллажээ.

Үнэ

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 4 дүгээр сард өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны жилийн эцсээс 3.6,  өмнөх оны мөн үеийнхээс 3.5 хувь, суурь үеийнхээс 9.7 хувиар өсчээ.

             Ерөнхий индекс 2018 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 2.1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ бүлгийн индекс 3.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Хөдөө аж ахуй

Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 42.2 хувь болох 638.5 мянган толгой хээлтэгч мал төллөж, 628.8 мянган төл 98.4 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 9943 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 122 унага, 242 тугал, 51 ботго,3355 хурга, 6173 ишиг тус тус хорогджээ.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 4 дугаар сард 4 тэрбум 316.6 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.2 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 35.8 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 38.4 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 2.8 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 14.1 хувийг нүүрс олборлолт, 9.0 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт 5 тэрбум 351.3 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 4 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ

 
 

Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 6-р сарын 27-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7200
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 95000
  Бензин, А-80 1750
  Бензин, А-92 1860
  Дизелийн түлш 2160

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн