ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2017 ОНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2018 он 05 сар 31. 09 цаг 15 минут

Говь-Алтай аймаг 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 3801.7 мянган толгой мал тоологдсоны дотор адуу 123.7 мянган толгой, үхэр 85.4 мянган толгой, тэмээ 42.0 мянган толгой, хонь 1194.6 мянган толгой, ямаа 2356.0 мянган толгой мал тус тус тоологджээ.

Малын нийт тоо  өмнөх оноос 304.2 мянга буюу 8.7 хувиар өссөний дотор адуу 16.8 мянга буюу 15.8 хувь, үхэр 14.3 мянга буюу 20.2 хувь, тэмээ 3.4 мянга буюу 8.9  хувь, хонь 87.5 мянга буюу 7.9 хувь, ямаа 182.1 мянга буюу 8.4 хувиар тус тус өсчээ. Улсад нийт тэмээ болон ямааны тоогоор 3-р байранд, нийт малын тоогоор 7-р байранд тус тус орсон байна.

Малтай 10180 өрх байгаагийн 7183 нь малчин өрх байна. Мөн энэ онд 1000 түүнээс дээш малтай өрхийн тоо 746 болж өнгөрсөн оноос 100 өрхөөр нэмэгджээ.

2017 онд малын тоогоор эхний таван байрынд Цогт /307.6 мянган толгой/, Дэлгэр /287.9 мянган толгой, Эрдэнэ /280.4 мянган толгой/, Тонхил /269.9 мянган толгой/, Халиун /247.8 мянган толгой/ сумд тус тус орсон байна.

2017 оны гүйцэтгэлээр манай аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 46.5 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 8-р сарын 08-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 95000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2220

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн