ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 5-р сард

Нийтэлсэн: 2018 он 06 сар 14. 02 цаг 28 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 05 дүгээр сарын байдал) 
 
Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 5 дугаар сарын байдлаар 800 байгаагийн 63.5 хувь нь буюу 508 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 5 хүнээр буюу 0.6 хувиар буурчээ. 
Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 285 нь дээд, 43 нь тусгай дунд, 73 нь техник мэргэжлийн, 327 нь бүрэн дунд, 41 нь суурь, 28 нь бага, 3 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна.  

Эрүүл мэнд 

Аймгийн хэмжээнд 2018 оны 05 сарын байдлаар 508 эх амаржиж 515 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгджээ. 
 
Цочмог халдварт өвчин 258 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 31.4 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчний 33 хувийг салхинцэцэг,12 хувийг гар хөл амны өвчин, 32 хувийг БЗХӨ, 19 хувийг эритровирүсийн халдвар, 4 хувийг бусад халдварт өвчин эзлэж байна. 


Төсвийн орлого 

Аймгийн төсөвт нийт 3 тэрбум 110.3 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 119.4 хувиар, үүнээс татварын орлого 2 тэрбум 181.0 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 116.2 хувиар биелүүлсэн байна.  
Татварын бус орлого 254.3 сая төгрөг төлөвлөгөөг 134.1 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 662.7 сая төлөвлөгөөг 123.4 хувиар давуулан биелүүлсэн байна. 

Үнэ 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны жилийн эцсээс 3.9,  өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувь, суурь үеийнхээс 10.0 хувиар өсчээ. 
Ерөнхий индекс 2018 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн индекс 1.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хөдөө аж ахуй 

Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 52.5 хувь болох 794.4 мянган толгой хээлтэгч мал төллөж, 781.5 мянган төл 98.3 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 13156 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 213 унага, 382 тугал, 112 ботго, 4198 хурга, 8251 ишиг тус тус хорогджээ. 

Аж үйлдвэр 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ сард 4 тэрбум 947.3 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.4 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 33.5 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 37.4 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 6.0 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 13.3 хувийг нүүрс олборлолт, 9.8 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт 6 тэрбум 108.8 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 5 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 6-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7200
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 100000
  Бензин, А-80 1750
  Бензин, А-92 1860
  Дизелийн түлш 2160

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн