ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 6-р сард

Нийтэлсэн: 2018 он 07 сар 09. 03 цаг 19 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 06 дугаар сар) 
 

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 6 дугаар сарын байдлаар 974 байгаагийн 62.2 хувь нь буюу 606 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 118 хүнээр буюу 13.8 хувиар өсчээ. 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 339 нь дээд, 51 нь тусгай дунд, 78 нь техник мэргэжлийн, 411 нь бүрэн дунд, 56 нь суурь, 33 нь бага, 6 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна.

Төсвийн орлого 

Орон нутгийн төсөвт 3 тэрбум 444.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 116.9 хувиар, үүнээс татварын орлого 3 тэрбум 036.5 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 112.6 хувиар, татварын бус орлого 369.3 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 150.3 хувийн биелэлттэй байна. Улсын болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум 110.0-388.0 хувиар давуулан биелүүлсэн байна.

Төсвийн зарлага 

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 81.0 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 89.4, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 91.0, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын 91.2,  хангамж, бараа материалын зардлын 84.9, Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгалын 66.7, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжын зардлын 64.5, зардал санхүүжилтын их үүсвэр 94.8 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Аж үйлдвэр 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний хагас жилийн байдлаар 5 тэрбум 391.5 сая төг болж,  нийт үйлдвэрлэлийн 38.8 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 30.7 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 7.1 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 12.2 хувийг нүүрс олборлолт, 11.2 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт 6 тэрбум 484.3 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 6 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 11-р сарын 21-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 4500
  Үхрийн мах, кг 5500
  Ямааны ястай мах, кг 4000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 2050
  Бензин, А-92 2140
  Дизелийн түлш 2480

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн