ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 7-р сард

Нийтэлсэн: 2018 он 08 сар 16. 06 цаг 36 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 07 дугаар сар) 

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 7 дугаар сарын байдлаар 807 байгаагийн 60.1 хувь нь буюу 485 нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 302 нь дээд, 38 нь тусгай дунд, 60 нь мэргэжлийн анхан шатны, 343 нь бүрэн дунд, 41 нь суурь, 17 нь бага, 6 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна.

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2018 оны 07 сарын байдлаар 749 эх амаржиж 757 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 13, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 тохиолдол бүртгэгджээ.

Төсвийн орлого

Орон нутгийн төсөвт 4 тэрбум 858.6 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 117.5 хувиар, үүнээс татварын орлого 3 тэрбум 483.2 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 111.4 хувиар, татварын бус орлого 391.2 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 135.4 хувиар тус тус биелүүлсэн байна.

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 83.1 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 96.1, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 92.6, бараа үйлчилгээний бусад зардлын 84.2, зардал санхүүжилтын их үүсвэр 99.9 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 56.9 хувь болох 862.0 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.8 мянган төл 98.0 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 17474 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 399 унага, 507 тугал, 142 ботго, 5193 хурга, 11233 ишиг тус тус хорогджээ.
7 сарын байдлаар аймгийн хэмжээнд 129.6 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1347, үхэр 2245, тэмээ 181, хонь 31755, ямаа 94098 байна. Нийт хорогдлын 24.5 хувийг хонь, 72.6 хувийг ямаа эзэлж байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 7 дугаар сард 5 тэрбум 753.9 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.0 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 40 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 28.8 хувийг дулаан үйлдвэрлэл, 7.9 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 12.0 хувийг усан хангамжийн салбар, 11.4 хувийг уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс 6 тэрбум 829.3 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 7 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 85000
  Бензин, А-80 1910
  Бензин, А-92 2025
  Дизелийн түлш 2330

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн