2013 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 01 цаг 24 минут

АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ-НИЙГМИЙН БАЙДЛЫН
2013 ОНЫ НЭГДYГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ


Мал онд оролт: Нэгдүгээр улирлын байдлаар мал сүрэг 99.2 хувиар онд орж, бүгд 16.1 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар бага байна. Нийт хорогдлын 64.1 хувийг Жаргалан, Тонхил, Халиун, Есөнбулаг сумдын хорогдсон мал эзэлж байна.
Төл бойжилт: Аймгийн дүнгээр 274.6 мянган толгой буюу төллөх хээлтэгчийн 35.1 хувь төллөж, 271.9 мянган төл 99.0 хувиар бойжиж байна. Төгрөг, Хөхморьт, Чандмань, Шарга сумд гарсан төлөө 100.0 хувиар бойжуулжээ.
Аймгийн Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулан хэрэгжүүлж буй сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдийг мал ангилалтын багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд "Хас цахим эрдэнэ тамга" ХХК -аас тус аймагт нийлүүлсэн малын жин (1 тонн) 20 ширхэг, малын жин (60 кг) 20 ширхэг, палкметр, лентметр, ареометр тус бүр 40 ширхэг, үхрийн ээмэг 9921 ширхэг, ээмэглэгч бахь 7 ширхэг, бар код уншигч 1 ширхэг, мал ангилалтын хашаа 1 ширхэг зэрэг 9 нэр төрлийн нийт 44.1 сая төгрөгийн бараа материалыг хүлээн авч сумдад олгох ажлыг зохион байгуулсан байна.
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад инженерийн хийцтэй 20 худаг шинээр гаргахаар тендер зарлажээ.
Паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх боловсруулалтын арга хэмжээнд 23.7 мал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 40.1 мянган мал хамрагдсан байна. Лабораторийн шинжилгээг нийтдээ 62 дээжинд шинжилгээ хийлээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийг 7350 м2 талбайд хийсэн байна. МЭАЦ-ийн шинжилгээнд арьс шир 2040 ширхэг, сүү, сүүн бүтээгдэхүүн 720 литр, мах 35100 тонныг хамруулан шинжилжээ.
Үнэ: Малчдын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ямааны ноолуурын үнэ түүвэр судалгаанд хамрагдсан Алтай хотод дараах байдалтай байв.
Сарууд - 1 кг ноолуурын үнэ /мянган төгрөг/
I - 48.0
II - 50.0
III - 48.0
Аймгийн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индекс түүвэр судалгаанд хамрагдсан Алтай хотод 3 дугаар сарын 21-ний байдлаар суурь он болох 2010 оноос 26.1, энэ оны хоёрдугаар сараас 1.4 хувиар тус тус өссөн байна.
Аж үйлдвэр: Тайлант хугацаанд Алтай-Улиастай, Мандал голомт, Тулга-Алтай, Гоби гоулд, Ентүм, Ундрам оюу, Шимт дээж, Ундарга-Алтай, Баярт-Олон, Удмын-Ундраа, зэрэг 33 аж ахуйн нэгж, 105 хувиараа хөдөлмөр эрхлэгч үйлдвэрлэл явууллаа. Аймгийн дүнгээр энэ салбарт 3 тэрбум 540.5 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2 тэрбум 382.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа. Гол нэрийн бүтээгдэхүүнээс сувагжуулалт, нүүрс, архи дарс, түгээсэн ус өнгөрсөн оны мөн үеэс 0.9 - 34.1 хувиар, монгол дээл, зайрмаг үйлвэрлэл 3.6 - 40.0 дахин нэмэгдлээ. Харин цахилгаан, дулаан, гутал, ботинк, хиам амтат ундаа, талх, нарийн боов үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.3-61.1 хувиар буурчээ.
Төсвийн орлого: Орон нутгийн төсөвт 928.6 сая төгрөг оруулж, төлөвлөгөөг 88.3 хувиар, улсын төвлөрсөн төсөвт 190.0 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 145.2 хувиар биелүүлж, аймгийн төсвийн нийт орлого 99.6 хувиар биелэв.
 Төсвийн зарлага: Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 84.8 хувь буюу найман тэрбум 879.0 сая төгрөгөөр санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшлын төлөвлөгөөний 89.1, нийгмийн даатгалын шимтгэлийн 87.4, бараа үйлчилгээ бусад зардлын 63.6 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.
Төсвийн өглөг: Аймгийн дүнгээр 74.8 сая төгрөгийн өглөгтэй байгаагийн 44.8 хувь нь цалин, 15.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 19,2 хувь нь түлш халаалт, 20.6 хувь нь бусад зардлын өр эзэлж байнаТөсвийн авлага: Төсөвт байгууллагуудад 13.3 сая төгрөгийн авлага байгаа ба 100.0 хувь бусад зардлын авлага байна. Дээрхи авлагын 91.9 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээ, 8.0 хувийг боловсролын салбар эзэлж байна.
Банкны мөнгөн орлого, зарлага: Бүгд 4 тэрбум 312.8 сая төгрөгийн зузаатгал хийж кассын гүйлгээнээс 66 тэрбум 440.2 сая төгрөг татаж, монгол банкинд 4 тэрбум 934.2 сая төгрөг шилжүүлж, гүйлгээнд 64 тэрбум 396.8 сая төгрөг гаргалаа. Зээлийн өрийн бүх үлдэгдэл 47 тэрбум 416.1 сая төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 0.4 хувийг эзэлж байна. Иргэдийн хадгаламж өнгөрсөн оны энэ үеэс 24.2 хувиар өсч, хугацаат хадгаламж 60.2 хувийг эзэлж байна.
Эрүүл мэнд: Энэ улиралд 350 эх амаржиж 356 хүүхэд эсэн мэнд төрлөө. Одоогоор аймгийн хэмжээнд эмнэлгийн хяналтанд хамрагдсан 705 жирэмсэн эхчүүд байна. 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн 69 халдварт өвчний өвчлөл дотроос гепатит, гахайн хавдар тус бүр 8.7 хувийг, бэлгийн замын халдварт өвчнүүд 52.1 хувийг, бусад өвчлөл 30.5 хувийг эзэлж байна. Энэ улиралд хорт хавдараар шинээр өвчилсөн 30, мөн өвчнөөр нас барсан 21, амиа хорлосон болон зам тээврийн ослоор тус бүр 2, бусад ослоор нас барсан 3 тохиолдол бүртгэгдлээ. Тайлант онд эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд нийт 64.1 мянган хүнд үзлэг хийж, 4.0 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, 31.5 мянган ор хоног ашигласан байна. Эхний улиралд 10.3 мянган хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан 4.6 мянган хүнийг идэвхитэй хяналтанд авч үйлчилжээ. Мөн 5.2 мянган удаа түргэн тусламжийн дуудлагад үйлчилсний 0.8 мянган нь алсын дуудлагад гарч үйлчилжээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс: Хүүхдийн дууны "Дуулах өв-2013", "Өвлөн бүжицгээе" ардын бүжгийн наадам, уран уншлагын "Уран жиргээ-2013" наадмыг зохион байгуулж нийт 352 хүүхэд оролцон авьяас чадвараа сорилоо. 8-11-р ангийн 150 охидод "Дотно яриа" чин сэтгэлийн ярилцлага хийж санал бодлоо солилцсон байна. Дүдү боловсрол сангийн тэргүүн Д.Мөнхтулгыг урьж тус хэлтсийн мэргэжилтнүүд "Ангийн дарга нарыг чадваржуулах", "Бидний манлайлал", "Нийгмийн ажилтнуудыг чадваржуулах", байгууллагын ажилтнуудад шинэ мэдээ мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа. "Цэвэр агаар" сэдэвт явган аялалыг зохион байгуулж 68 хүүхэд оролцлоо.
"Дэлхийн Зөн Монгол" ОУБайгууллага: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хөдөөний иргэдийн санхүүгийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулж, 4 хүнийг сургагч багшаар бэлтгэжээ. Сангийн яамтай хамтарч төсвийн шинэ хуулиар 7.5 сая төгрөгийн санхүүжилтээр 2010 хүнд сургалт зохион байгуулсан.
Аймгийн Аудитын газар: 2013 оны 1улиралд Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор , мөн хуулийн 15.2-т заасан бүрэн эрхийн дагуу Төсвийн тухай хуулинд заасан төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагчдын 2012 оны 12 сарын 31-нээрх санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж нийт 203 байгууллагын санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийхээр төлөвлөж гэрээний дагуу аудит хийж байна . Аудитад хамрагдсан байгууллагуудын урьдчилсан дүнгээр аудитаар 10561.3 сая төгрөгийн төлбөр зөрчил илрүүлж, 3207.6 сая төгрөгийн зөрчлийг аудитын явцад барагдуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар 349.6 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоогоод байна. Аудитаар илэрсэн зөрчлөөс хамааран 36 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар томилдог эрх бүхий байгууллагын удирдлагад санал хүргүүллээ. Аудитаас 1137.8 сая төгрөгийн үр өгөөж бүртгээд байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын газар: Ард иргэд, эко клуб, идэвхтэн байгаль хамгаалагчид, байгаль орчны салбарын ажилтнуудад зориулсан сургалт, сурталчилгааны ажлуудыг түлхүү зохион байгууллаа. Жил бүрийн 3 сарын 22-ны өдөр буюу Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, уг ажлын хүрээнд мэргэжилтнүүд болон оюутан, сурагчид нийт 300 гаруй хүүхэд залууст усыг хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах талаар "Ус чандмань эрдэнэ" сэдэвт мэдээллийг хийсэн. "Эх дэлхийн цаг" хөтөлбөрийн хүрээнд айл өрх, албан байгууллага, болон нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгүүдийг нэг цаг унтраан , Алтай хотын төв талбайд цугларч лаа барьж бүх нийтээрээ идэвхтэй оролцлоо.
Мэргэжлийн хяналтын газар: Бүгд 254 байгууллага, 156 салбар нэгж, 2422 хүнийг хамарсан мэргэжлийн хяналт хийж, 865 зөрчил илрүүлсний 59.8 хувийг газар дээр нь арилгуулав. Байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдийн зөрчилтэй үйл ажиллагааг засахад чиглэгдсэн 2393.6 мянган төгрөгийн торгууль тавьж барагдуулалт 100 хувьтай байна. Мөн гаргасан актын 90.0 хувь, албан шаардлагын 35.2 хувийг биелүүлээд байна. Бүгд 5 байгууллагын санхүүгийн баримтанд шалгалт хийж 24.5 сая төгрөгийн акт тавьсны 37.2 хувийг барагдуулсан байна.
Нийгмийн даатгалын хэлтэс: Нийгмийн даатгалын шимтгэлээр нэг тэрбум 253.1 сая төгрөг, тэтгэврийн санхүүжилтээр нэг тэрбум 900.0 сая төгрөг, бүгд гурван тэрбум 153.1 сая төгрөгийн эх үүсвэр төвлөрүүлж, нийт 6.0 мянган хүнд олговол зохих гурван тэрбум 438.3 сая төгрөгийг бүрэн олголоо. Тэтгэмжийн даатгалаар олговол зохих 140.5 сая төгрөг, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын 9.9 сая төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр өмнөх улирлынхаас 1.4 дахин нэмэгдсэн байна.
Хөдөлмөрийн хэлтэс: Улирлын эцсийн байдлаар хөдөлмөр эрхлэхийг хүсч бүртгүүлсэн ажилгүйчүүд өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсч 790 болсны дотор 63.0 хувь буюу 498 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 276 нь дээд, 57 нь тусгай дунд, 254 нь бүрэн дунд, 97 нь бүрэн бус дунд, 42 нь мэргэжлийн анхан шатны, 54 нь бага, 10 нь ямарч боловсролгүй хүмүүс байна.
Халамж үйлчилгээний хэлтэс: Ажилгүйдлийн тэтгэмжийг 50 хүнд 52.0 сая төгрөг олгож, мэргэжлийн сургалтанд 84 хүн хамруулж 11.4 сая төгрөгийг зарцуулжээ. Мөн ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх хөнгөлөлт, жирэмсэн болон амаржсан, хүүхэд асарсан, хүүхэд үрчилж авч өсгөсөн, ихэр ба өнчин хүүхэд өсгөсөн, хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэл насны хүүхэд, насанд хүрэгчдэд олгох халамж, байнгын асаргаа шаардлагатай иргэн, ахмад настны хөнгөлөлт, тусламж нийт 4.3 мянган хүнд 882.9 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгосон байна. Мөн алдарт эхийн одонтой 4.1 мянган ээжид 646.0 сая төгрөг, алдар цолтой 25 ахмадад 13.2 сая төгрөгийг тус тус олгожээ.
Биеийн тамир спортын хороо: Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах чөлөөт, самбо бөх, шатрын тэмцээнд нийт 34 хүүхэд оролцон 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Оюутны универсиад III их наадмын баруун бүсийн тэмцээнд шатрын төрлөөр 5 тамирчин оролцож 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 1-р байр, волейболын төрлөөр 16 тамирчин оролцон мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр 2-р байр эзэлжээ. Ахмадын жү-до бөхийн улсын аваргын тэмцээнд 1 тамирчин оролцож хүрэл медаль, насанд хүрэгчдийн улсын аваргын таеквондогийн тэмцээнд 4 тамирчин оролцож 1 алтан медаль авчирлаа. Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн нийт 9 төрлөөр зохион байгуулагдаж 1502 тамирчин оролцлоо. Мөн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн сагсан бөмбөг, ширээний теннис, шагайн харваа төрлүүдээр зохион байгуулагдаж 157 тамирчин оролцжээ. Нийтийн биеийн тамирын арга хэмжээний хүрээнд нийт 15 тэмцээн зохиогдож 1900 хүн хамрагдсан байна.
Стандарчилал, хэмжил зүйн төв: Тус хэлтсийн хэмжүүрийн лаборатори хүнд, эзэлхүүн багтаамж, цахилгаан, нягт, даралтын хэмжлийн төрлөөр үйлдвэрлэл, үйлчилгээ, эмчилгээ, худалдаа эрхлэгч 70 аж ахуйн нэгж, иргэний 508 ширхэг хэмжүүр, хэмжих хэрэгслийг улсын шалгалт баталгаажуулалтанд хамруулсан байна. 5 нэрийн 8 ширхэг савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хяналт, шалгалт хийж гарсан зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгчээ.
Тус хэлтсийн Баталгаажуулалтын алба Засгийн газрын 2005 оны 127-р тогтоолоор батлагдсан "Чанарын баталгаажуулалтанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтанд орсон 14 бүтээгдэхүүн, 147 ажил үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, чанар стандартын шаардлага хангасан 11         


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 06-р сарын 19-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 13000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 85000
  Бензин, А-80 1880
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2510

 

     

                            Та манай

                      free counter

                   дахь  зочин боллоо