ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 8-р сард

Нийтэлсэн: 2018 он 09 сар 13. 08 цаг 20 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ
(2018 оны 08 дугаар сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 8 дугаар сарын байдлаар 774 байгаагийн 55.9 хувь нь буюу 433 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 12 хүнээр буюу 1.5 хувиар буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 274 нь дээд, 34 нь тусгай дунд, 65 нь техник мэргэжлийн, 339 нь бүрэн дунд, 43 нь суурь, 13 нь бага, 6 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна.

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2018 оны 08 сарын байдлаар 848 эх амаржиж 857 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 15, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 тохиолдол бүртгэгджээ.

Төсвийн орлого

Аймгийн төсөвт нийт 5 тэрбум 459.2 сая төгрөг хүрч, төлөвлөгөөг 116.9 хувиар, үүнээс татварын орлого 3 тэрбум 955.9 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 111.4 хувиар биелүүлсэн байна.
Татварын бус орлого 441.6 сая төгрөг төлөвлөгөөг 132.9 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 1 тэрбум 22.6 сая төлөвлөгөөг 132.3 хувиар давуулан биелүүлсэн байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 56.9 хувь болох 862.0 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.8 мянган төл 98.0 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 17474 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 399 унага, 507 тугал, 142 ботго, 5193 хурга, 11233 ишиг тус тус хорогджээ.
8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 129.7 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1356, үхэр 2252, тэмээ 184, хонь 31767, ямаа 94117 байна. Нийт хорогдлын 24.5 хувийг хонь, 72.6 хувийг ямаа эзэлж байна.

Газар тариалан

Энэ сарын байдлаар үр тариа 16.7 тн, төмс139.3 тн, хүнсний ногоо 111,23 тн, малын тэжээлийн ургамал 294.4 тонныг тус тус хурааж аваад байна.Мөн 183.3 тн байгалийн хадлан, 325 тн хужир шүү тус тус бэлтгэсэн байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ сард 6 тэрбум 7.6 сая төгрөг, үүнээс 41.8 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 28.0 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 6.3 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 10.9 хувийг нүүрс олборлолт, 12.9 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт 7 тэрбум 1148.0 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 8 дугаар сард өмнөх сараасаа 0.3 хувь, өмнөх оны жилийн эцсээс 5.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна. Ерөнхий индекс 2018 оны 8 дугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувиар өсөхөд боловсролын үйлчилгээ бүлгийн индекс 27.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 85000
  Бензин, А-80 1910
  Бензин, А-92 2025
  Дизелийн түлш 2330

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн