2014 оны 8 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 09 сар 12. 17 цаг 41 минут

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН

2014 ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН МЭДЭЭЛЭЛ

 

Төл бойжилт: Аймгийн дүнгээр 831.7 мянган толгой буюу төллөх хээлтэгчийн 90.8  хувь төллөж, 808.6 мянган төл  97.2 хувиар бойжиж байна.

Мал онд оролт:  Мал сүргийн онд оролт 98.8 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  0.4 хувиар бага байгаа ба 26.5 мянган мал хорогджээ.

            Үнэ:  Хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүн, малын үнэ сүүлийн сард харьцангуй тогтвортой байсан ба малчдын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ямааны ноолуурын үнэ түүвэр судалгаанд сонгогдсон Алтай хотод сарын эцэст доорхи ханштай байлаа.

               Сар

I

II

III

IV

V

VI

VII

VIII

1 кг ноолуурын үнэ \мянган төгрөг\

60.0

55.0

50.0

70.0

68.0

66.0

68.0

68.0

Гол нэрийн барааны үнэ сумдад зах зээлийн зайнаас хамаарч харилцан адилгүй байгаагийн дээр аймгийн төвд гурил 1кг нь 900-1000, сайн чанарын шар, цагаан будаа 1900-2200,  элсэн чихэр 1800, ногоон цай 5000-6500 төгрөгийн дундаж ханштай байна.

Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн салбарт 6 тэрбум 326.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 тэрбум 194.6 сая төгрөгөөр бага байна. Энэ бууралтын 84.0 хувийг цахилгааны салбар эзэлж байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 92.0 хувь буюу 5 тэрбум 819.3 сая төгрөгийн борлуулалт хийгдлээ.

Төсвийн орлого: Аймгийн төсвийн орлого 38 тэрбум 690.9 сая төгрөг оруулж, төлөвлөгөөг 97.8 хувь, урсгал орлого 9 тэрбум 187.9 сая төгрөг сая төгрөг оруулж, 180.2 хувь, татварын орлого 3 тэрбум 589.0 сая төгрөгийн 121.0 хувиар тус тус биелүүлжээ.

Хүн ам: Аймгийн хэмжээнд 867 эх амаржиж 870 хүүхэд мэнд төрлөө. 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 26 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварт өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 179 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Ажилгүйдэл 8 сарын эцсийн байдлаар хөдөлмөр эрхлэхийг хүсч бүртгүүлсэн ажилгүйчүүд  1371  болсны дотор 57.8 хувь буюу 793 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 364 нь дээд, 162 нь тусгай дунд, 568 нь бүрэн дунд, 131 нь суурь, 57 нь мэргэжлийн анхан шатны, 62 нь бага, 27 нь ямар ч боловсролгүй хүмүүс байна. 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 9-р сарын 13-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 5000
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 4000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 90000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1925
  Дизелийн түлш 2230

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн