ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 9-р сард

Нийтэлсэн: 2018 он 10 сар 18. 00 цаг 29 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 09 дүгээр сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 9 дугаар сарын байдлаар 874 байгаагийн 54.8 хувь нь буюу 479 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 159 хүнээр буюу 22.2 хувиар өсчээ.

Нийгмийн халамж

Нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний 9 сард 26.5 мянган хүнд 5 тэрбум 609.3 сая төгрөг олгожээ. Үүнээс нийгмийн халамжийн үйлчилгээний зардалд 3 тэрбум 62.9 сая, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж 183.9 сая, алдарт эхийн одонгийн тусламжид 671.7 сая, алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт тусламжид 45.8 сая, хүнс, тэжээлийн хөнгөлөлт 394.0 сая, насны хишиг 368.0 сая, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж 84.3, цалинтай ээж 768.7, ОНОТХҮйлчилгээний зардалд 30.0 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Эрүүл мэнд:

Аймгийн хэмжээнд 2018 оны 09 сарын байдлаар 973 эх амаржиж 985 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 16, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 тохиолдол бүртгэгджээ.

ТӨСВИЙН ОРЛОГО

Орон нутгийн төсөвт 5 тэрбум 38.9 мянган төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 112.5 хувиар, үүнээс татварын орлого 4 тэрбум 484.1 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 109.6 хувиар, татварын бус орлого 515.8 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 137.5 хувийн биелэлттэй байна. Аймгийн нийт төсөвт байгууллагын авлага 20.2 сая төгрөг, өглөг 442.7 сая төгрөг байна.

ТӨСВИЙН ЗАРЛАГА

 Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 86.6 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 97.6, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 96.4, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 84.1, нормативт зардал 85.9, эд хогшил, урсгал засварын зардал 54.5, бараа үйлчилгээний бусад зардлын 83.7, хөрөнгийн зардлын 61.4 хувийг тус тус санхүүжүүлсэн байна

Үнэ

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 9 дүгээр сард өмнөх оны жилийн эцсээс 5.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус 7.1, согтууруулах ундаа, тамхи 10.5,  боловсролын үйлчилгээ 27.4, тээврийн салбарийн үнийн индекс 8.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хөдөө аж ахуй

Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 56.9 хувь болох 862.3 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.9 мянган төл 98.0 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 17676 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 427 унага, 533 тугал, 150 ботго, 5272 хурга, 11294 ишиг тус тус хорогджээ.

9 сарын байдлаар аймгийн хэмжээнд 131.7 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1382, үхэр 2280, тэмээ 189,  хонь 32389, ямаа 95485 байна.  Нийт хорогдлын 24.6 хувийг хонь, 72.5 хувийг ямаа эзэлж байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 9 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 11-р сарын 21-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 4500
  Үхрийн мах, кг 5500
  Ямааны ястай мах, кг 4000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 2050
  Бензин, А-92 2140
  Дизелийн түлш 2480

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн