ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 10-р сард

Нийтэлсэн: 2018 он 11 сар 23. 00 цаг 52 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 10 дугаар сарын байдал)  

Бүртгэлтэй ажилгүй иргэн: Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10 дугаар сарын байдлаар 840 байгаагийн 54.5 хувь нь буюу 458 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 229 хүнээр буюу 37.4 хувиар өсчээ. 

Эрүүл мэнд: Аймгийн хэмжээнд 2018 оны 10 сарын байдлаар 1080 эх амаржиж 1090 хүүхэд мэнд төрлөө. Нялхсын эндэгдлийн 17, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 тохиолдол бүртгэгджээ. 

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 10 дугаар сард өмнөх сараасаа 0.7 хувь, өмнөх оны жилийн эцсээс 6.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 7.2 хувиар өссөн байна. Ерөнхий индекс 2018 оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувиар өсөхөд тээврийн үйлчилгээ бүлгийн индекс 2.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хөдөө аж ахуй 
Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 56.9 хувь болох 862.3 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.9 мянган төл 98.0 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 17676 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 427 унага, 533 тугал, 150 ботго, 5272 хурга, 11294 ишиг тус тус хорогджээ.  
10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 131.8 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1387, үхэр 2282, тэмээ 192,  хонь 32434, ямаа 95543 байна.  Нийт хорогдлын 24.6 хувийг хонь, 72.5 хувийг ямаа эзэлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 10 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 4500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 4300
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 3000
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1950
  Бензин, А-92 2050
  Дизелийн түлш 2480

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн