ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 11-р сард

Нийтэлсэн: 2018 он 12 сар 17. 01 цаг 58 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ
(2018 оны 11 дүгээр сарын байдал)


Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11 дүгээр сарын байдлаар 775 байгаагийн 51.5 хувь нь буюу 399 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 74 хүнээр буюу 9.5 хувиар өсчээ.

Төсвийн орлого

Орон нутгийн төсөвт 7.8 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 118.3 хувиар, үүнээс татварын орлого 5.8 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 114.1 хувиар, татварын бус орлого 562.1 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 122.6 хувийн биелэлттэй байна. Аймгийн нийт төсөвт байгууллагын авлага 27.1 сая төгрөг, өглөг 406.1 сая төгрөг байна.

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн гүйцтгэл 51.8 тэрбум төгрөгт хүрч 89.4 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 94.9, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 94.2, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 89.3, нормативт зардал 88.1, эд хогшил, урсгал засварын зардал 81.7, томилолт, зочны зардлын 85.5, хөрөнгийн зардлын 69.9 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.лж, төлөвлөгөө 118.3 хувиар, үүнээс татварын орлого 5.8 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 114.1 хувиар, татварын бус орлого 562.1 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 122.6 хувийн биелэлттэй байна. Аймгийн нийт төсөвт байгууллагын авлага 27.1 сая төгрөг, өглөг 406.1 сая төгрөг байна.

Үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сард өмнөх сараасаа 0.3 хувь, өмнөх оны жилийн эцсээс 6.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувиар өссөн байна. Ерөнхий индекс 2018 оны 11 дүгээр сард өмнөх сарынхаас 0.3 хувиар өсөхөд тээврийн үйлчилгээ бүлгийн индекс 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хөдөө аж ахуй

Аймгийн дүнгээр төллөх насны хээлтэгчийн 56.9 хувь болох 862.3 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.9 мянган төл 98.0 хувиар бойжиж байна. Төлийн хорогдол 17676 гарсан ба төрлөөр нь авч үзвэл 427 унага, 533 тугал, 150 ботго, 5272 хурга, 11294 ишиг тус тус хорогджээ.
11 сарын байдлаар аймгийн хэмжээнд 131.8 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 дахин их байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 1387, үхэр 2282, тэмээ 192, хонь 32434, ямаа 95543 байна. Нийт хорогдлын 24.6 хувийг хонь, 72.5 хувийг ямаа эзэлж байна.

Газар тариалан

Энэ оны эцсийн байдлаар үр тариа 294.1 тн, төмс 1218.9 тн, хүнсний ногоо 695.2 тн, малын тэжээлийн ургамал 1693.4 тонныг тус тус хурааж аваад байна. Мөн 3531.1 тн байгалийн хадлан, 452.8 тн гар тэжээл, 3152.9 тн хужир шүү тус тус бэлтгэсэн байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 6 тэрбум 7.6 сая төгрөг байгаа ба үүнээс 41.8 хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, 28.0 хувийг дулаан эрчим хүч үйлдвэрлэл, 6.3 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 10.9 хувийг нүүрс олборлолт, 12.9 хувийг усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. Нийт 7 тэрбум 148.0 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

Цахилгаан холбоо

Суурин телефон цэгийн тоо 540, холбоо ашиглалтын орлого 236.7 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 165.7 сая төгрөг болжээ. Интернетийн үйлчилгээний нэг цэгээр 16 суудалтай ажиллаж, интернетээр дунджаар 1.3 мянган хүнд үйлчилжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 11 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ

 

 

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 01-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 3500
  Ноолуур, кг 75000
  Бензин, А-80 1840
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2410

 

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүн