ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2018 оны 12-р сард

Нийтэлсэн: 2019 он 03 сар 09. 08 цаг 57 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2018 оны 12 дугаар сарын байдал) 

                                              Хүн ам, нийгмийн зарим үзүүлэлт                                               

Оны эцэст 16.7 мянган өрхөд 58.3 мянган хүн амьдарч байгаагийн 49.8 хувь буюу 29.0 мянга нь эрэгтэйчүүд, 50.2 хувь буюу 29.3 мянга нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 32.5 хувь буюу 18.9 мянга нь аймгийн төв Алтай хотод амьдарч байна. 
Аймгийн дүнгээр бүтэн өнчин 54, хагас өнчин 995 хүүхэд, арван найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлгүй хүн 1161, ганц бие өндөр настан өрх 1261, өрх толгойлсон эцэг, эхийн тоо 2944, хөгжлийн бэрхшээлтэй 2789 хүн тус тус байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 18.5 хувь  нь хөдөлгөөний согогтой, 9.0 хувь нь сонсгол, 3.4 хувь нь хэл ярианы  согогтой, 3.5 хувь нь хавсарсан согогтой, 9.0 хувь нь харах эрхтний өөрчлөлттэй, 43.0 хувь нь бусад, 13.3 хувь нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс  байна.       

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2018 оны байдлаар 919 байгаагийн 50.3 хувь нь буюу 462 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 123 хүнээр буюу 15.4 хувиар өсчээ.  

Нийгмийн халамж 

Нийгмийн халамжийн сангаас 2018 онд 31.1 мянган иргэнд 8 тэрбум 120.8 сая төгрөг олгожээ. Үүнээс  нийгмийн халамжийн үйлчилгээний зардалд 4 тэрбум 380.1, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж 245.7, алдарт эхийн одонгийн тусламжид 673.4, хүнс тэжээлд 577.7, алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт тусламжид 67.7, ОНОТХҮйлчилгээний зардалд 59.6, насны хишиг 373.1, цалинтай ээж 1 тэрбум 550.9  сая, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж 112.4 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. 

Нийгмийн даатгал 

Нийгмийн даатгалын шимтгэлээр 11 тэрбум 523.9 сая төгрөг, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн санхүүжилтээр 18 тэрбум 127.1 сая төгрөг, бүгд 29 тэрбум 651.0 сая төгрөгийн эх үүсвэр төвлөрүүлж, нийт 7.7 мянган хүнд 27 тэрбум 130.9 сая төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас 1,6 мянган даатгуулагчид 1 тэрбум 282.6 сая, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын 81.6 сая, ажилгүйдлийн тэтгэмжид бүртгүүлсэн 195 иргэнд 227.6 сая төгрөгийн зардлыг тус тус бүрэн олгожээ. 

Эрүүл мэнд 

 Аймгийн хэмжээнд 2018 оны эцэст 1277 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 1286 болж,  өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эх  61 буюу  5.0 хувиар, хүүхэд 65-аар буюу 5.3 хувиар тус тус өссөн байна. 

Гэмт хэрэг  

Байгууллага, иргэдийн 497.4 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж 203 гэмт хэрэг гарчээ. Эдгээр хэргүүдээс хөнгөн гэмт хэрэг 155 (76.4%), хүнд гэмт хэрэг 48 (23.6%) эзэлж байна.  Гэмт хэргийн төрлөөр авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50 (24.6%), хулгайн гэмт хэрэг 49 (24.1%), залилах гэмт хэрэг 45 (22.2%), бусад хэрэг 59 (29.1%), нийт хэргийн 120 (59.1%) нь Есөнбулаг сумд гарсан хэрэг эзэлж байна.

2018 оны мал тооллогын дүн 

Говь-Алтай аймаг 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 3513.4 мянган толгой мал тоологдсоны дотор адуу 130.0 мянга, үхэр 85.2 мянга, тэмээ 43.4 мянга, хонь 1057.7 мянга, ямаа 2196.8 мянган мал тус тус тоологджээ.   

Газар тариалан 

Энэ оны эцсийн байдлаар үр тариа 294.1 тн, төмс 1218.9 тн, хүнсний ногоо 695.2 тн, малын тэжээлийн ургамал 1693.4 тонныг тус тус хурааж аваад байна. Мөн 3531.1 тн байгалийн хадлан, 452.8 тн гар тэжээл, 7481.3 тн хужир шүү тус тус бэлтгэсэн байна. 

Аж үйлдвэр 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны жилийн эцсийн байдлаар 10.4 тэрбум  төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 тэрбум төгрөг буюу 20 хувиар өслөө. Боловсруулах үйлдвэрийн салбар 2.8 дахин өссөн гол шалтгаан нь мах үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

Барилга  

Барилга угсралт, их засварын 22.9 тэрбум төгрөгийн ажил хийж, үүнээс 20.1 тэрбум төгрөгийн шинэ барилга өргөтгөл шинэчлэлт, 2.7 тэрбум төгрөгийн барилга угсралт их засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 12 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 07-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7300
  Үхрийн мах, кг -
  Ямааны ястай мах, кг 6300
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Ноолуур, кг 82000
  Бензин, А-80 1810
  Бензин, А-92 1900
  Дизелийн түлш 2430

 

     

                            Та манай

                      free counter

                   дахь  зочин боллоо