“Албан ёсны статистик ба Тогтвортой хөгжлийн зорилго” онлайн сургалтанд урьж байна

Нийтэлсэн: 2019 он 04 сар 19. 02 цаг 59 минут

НҮБ-ын Ази, Номхон далайн Статистикийн институт /АНДОСИ-UNSIAP/-ээс “Албан ёсны статистик ба Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт нээлттэй цахим сургалтыг зарлаж байна.

Сургалтын хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 31-ний өдрүүд

Сургалтад оролцогч нь:

  1. Албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын анхан шатны нэгжийн ажилтан
  2. Статистикийн мэдээллийн хэрэглэгч
  3. Статистикийн онол, аргыг сонирхож байгаа хүмүүс
  4. Статистикийн онолын мэдлэггүй хүмүүс ч хамрагдах боломжтой юм.

Сургалт нь тус бүрдээ 40 слайд болон холбогдох сургалтын баримт бичгээс бүрдэх 5 хичээлээс бүрдэнэ. Тухайлбал:

  • Эхний хичээл нь албан ёсны статистикийн үндсэн ойлголтыг танилцуулна.
  • 2-р хичээл нь албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах, тархаах.
  • 3-р хичээл нь албан ёсны статистикийн мэдээллийн чанар, хоорондын уялдаа.
  • 4-р хичээл нь статистикийн олон улсын стандарт, арга зүй.
  • Сүүлийн хичээл нь ТХЗ-ын шалгуур үзүүлэлтийг тооцоход ашигладаг албан ёсны статистикийн мэдээллийг зарим жишээгээр тайлбарлах болно. 

Сургалтад ашиглах материал

Энэ сургалт нь олон улсын статистикийн стандарт, улс орны үндэсний статистикийн байгууллагуудын бодит кейс судалгаан дээр үндэслэсэн, эх сурвалж дээр тулгуурладаг. Тогтвортой хөгжлийн зорилтуудын статистикийн мэдээллийн санг танилцуулах жишиг баримт бичгийг энэ сургалтын хавсралт болгон оруулсан.

Сургалтын ач холбогдол:

  • Албан ёсны статистикийн суурь мэдлэгтэй болж, үүнийг баталсан гэрчилгээг олгоно.
  • Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, хянах, талаар ойлголт, туршлагатай болно.

Сертификат буюу гэрчилгээ олгох:

Шалгалт нийт 45 минут үргэлжилнэ. Суралцагчид шалгалтыг 3 удаа өгч, оноогоо ахиулж болно. Бүх хичээлийг судалсны дараа тестээр шалгалт өгч 80% ба түүнээс дээш үнэлгээ авсан тохиолдолд НҮБ-ын АНДОСИ-ийн албан ёсны гэрчилгээг авна.

Сургалтад оролцох хүсэлтэй хүн 2019 оны 04-р сарын 22-ны өдрөөс өмнө ҮСХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн international@nso.mn цахим хаягаар өөрийн овог нэр, хаяг, ажлын газар, албан тушаал, утасны дугаар, цахим хаягаа ойлгомжтой бичиж ирүүлнэ үү. Жич: Сургалт англи хэлээр явагдана.

-- 

Best regards,


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 09-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2415

 

     

                            Та манай

                      free counter

                   дахь  зочин боллоо