ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2019 оны 3-р сард

Нийтэлсэн: 2019 он 04 сар 19. 09 цаг 29 минут

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

(2019 оны 03 дугаар сарын байдал)

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 3 дугаар сарын байдлаар 811 байгаагийн 48.7 хувь нь буюу 395 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4 хүнээр буюу 0.5 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 217 нь дээд, 26 нь тусгай дунд, 88 нь техник мэргэжлийн, 402 нь бүрэн дунд, 48 нь суурь, 17 нь бага, 13 нь ямар ч боловсролгүй байна хүмүүс байна.

Нийгмийн халамж

Нийгмийн даатгалын шимтгэлээр 3 тэрбум 320.7 сая төгрөг, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн санхүүжилтээр 5 тэрбум 310.0 сая төгрөг, бүгд 8 тэрбум 630.7 сая төгрөгийн эх үүсвэр төвлөрүүлж, нийт 7802 хүнд 7 тэрбум 422.4 сая төгрөг тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангаас 414 даатгуулагчид 315.1 сая, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын 26.1 сая, ажилгүйдлийн тэтгэмжид бүртгүүлсэн 50 иргэнд 67.5 сая төгрөгийн зардлыг тус тус бүрэн олгожээ. 

Гэмт хэрэг

Аймгийн цагдаагийн газраас ирсэн мэдээгээр нийт байгууллага, иргэдийн 159.5 сая төгрөгийн өмч хөрөнгөнд хохирол учруулж, 95 гэмт хэрэг гарч, эдгээр хэргүүдээс хулгай гэмт хэрэг 23 буюу (24.2%), залилах гэмт хэрэг 20 буюу (21.0%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг 25 буюу (26.3%), бусад хэрэг 27 (28.5%) тус тус эзэлж байна.  

Төсвийн орлого

Аймгийн төсөвт нийт 2.2 тэрбум төгрөг хүрч, төлөвлөгөөг 117.8 хувиар, үүнээс татварын орлого 1.7 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлсэн байна. Татварын бус орлого 317.2 сая төгрөг төлөвлөгөөг 286.8 хувиар, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 238.1 сая төгрөг болж төлөвлөгөөг 133.1 хувиар давуулан биелүүлсэн байна. 

Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн 69.2 хувийг санхүүжүүлэв. Үүнд бараа, ажил үйлчилгээний зардлын 74.4, цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 93.0, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 93.1, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын 85.1, хангамж, бараа материалын зардлын 69.7, хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгалын 21.9, эд хогшил, урсгал засварын зардлын 58.8, томилолт, зочны зардлын 42.1, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжын 44.5, бараа үйлчилгээний бусад зардлын 75.7, урсгал шилжүүлэгийн 156.9 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар төллөх насны 1570.8 мянган хээлтэгч малын 327 мянга буюу 20.8 хувь нь эхний 3 сард төллөсөн байна. Эм ямааны 18.5 хувь, эм хонины 28.3 хувь, ингэний 12 хувь, үнээний 5.2 хувь, гүүний 1.7 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 97.3 хувь буюу 319.5 мянган төл бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд 25779 толгой болж, өмнөх оны мөн үеийхээс 67.5 мянга буюу 3.6 дахин буурсан байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 943, үхэр 1119, тэмээ 31, хонь 7383, ямаа 16303 байна. Нийт хорогдлын 26.6 хувийг хонь, 63.2 хувийг ямаа эзэлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 3 САР ДЭЭР ДАРЖ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2019 оны 09-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1795
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2415

 

     

                            Та манай

                      free counter

                   дахь  зочин боллоо