"ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 27. 03 цаг 05 минут

"ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулснаараа онцлогтой болно

Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарч байгаа тухай тодорхойлуулах шаардлагатай юм.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цаг
Дуусах: 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 17:30 цаг

Улаанбаатар хотод:
Төслийн материалыг цахим хэлбэрээр https://zeel.smefund.gov.mn/loan хаягаар хүлээн авна.

Хөдөө, орон нутагт:
Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд төслийн материалыг битүүмжлэн цаасан хэлбэрээр хүлээн авна. /Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүн, утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх/

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Веб сайт: www.smefund.gov.mn


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2020 оны 05-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 3500
  Ноолуур, кг 42000
  Бензин, А-80 1460
  Бензин, А-92 1550
  Дизелийн түлш 2100