Аймгийн нийгэм, эдийн засгийн 4 дүгээр сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 05 сар 15. 10 цаг 01 минут

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭН

 

Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 04 дүгээр сарын эцэст 850 байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 (0.4%) хүнээр, өмнөх сараас 51 (6.0%) хүнээр өсч, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 428 (47.5%) эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд ажилгүй иргэдийн 17 (1.9%) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа ба 9 (52.9%) эмэгтэйчүүд байна.

2020 оны 4 дүгээр сард ажилгүй 246 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 98 иргэн ажилд зуулчлагдан орж, 195 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хувьд ажил хайж буй шалтгаанаар нь задлан харахад хамгийн өндөр хувийг цалин орлого хүрэлцэхгүй иргэд 23.2 хувь нь, хамгийн бага хувийг цэргээс халагдсан иргэд буюу 0.4 хувь нь эзэлж байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.8 хувийг бүрэн дунд, 22.7 хувийг дипломын болон бакалаврын дээд, 9.7 хувийг техник мэргэжлийн, 5.7 хувийг суурь, 4.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.4  хувийг бага, 1.3 хувийг ямар ч боловсролгүй иргэд эзэлж байна.

Мөн аймгийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53.1 хувийг 15-34 насны залуучууд, 41.4 хувийг 35-54 насныхан, 5.5 хувийг 55 дээш насныхан тус тус эзэлж байна.

ЭРҮҮЛ МЭНД

 

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар 452 эх амаржиж, 452 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 5 (1.1%)-аар өсч, амьд төрсөн хүүхэд 3 (0.6%)-аар буурсан байна. Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл 2020 оны эхний 4 сард 6 болж, өмнөх оны мөн үеэс 8 (57.1%)-аар буурсан байна.

 

                          

Халдварт өвчнөөр өвчлөгчид 100 болж, өмнөх оны мөн үеэс 25 (20.0%)-аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 9 (81.8%)-аар, салхинцэцэг өвчнөөр өвчлөгчид 42 (91.3%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин трихоминиаз өвчнөөр өвчлөгчид 3 (3 дахин), тэмбүү 15 (55.5%) сүрьеэ өвчнөөр өвчлөгчид 8 (133.3%) өссөн байна.

 

 

           ҮНЭ

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 оны 04 сард өмнөх оны мөн үеэс 3.0 хувь, жилийн эцсээс 1.0 хувиар өссөн, өмнөх сараас 1.3 хувиар буурсан байна.

 

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИНДЕКС, бүлгээр, 2015=100%

Бараа, үйлчилгээний бүлэг

Жин

2020-04

2020-04

2020-04

2019-04

2019-12

2020-03

Ерөнхий индекс  

100.0

103.0

101.0

98.7

Хүнсний бараа, ундаа, ус

29.3

100.5

105.5

96.8

Согтууруулах ундаа, тамхи

3.2

101.9

101.2

100.2

Хувцас, бөс бараа, гутал

16.1

104.1

101.0

99.8

Орон сууц, ус, цахилгаан, түлш

12.3

107.7

100.1

100.0

Гэр ахуйн тавилга, бараа

4.7

102.4

99.7

99.2

Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ

3.6

107.9

104.1

100.0

Тээвэр

12.2

95.0

95.8

96.0

Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ

4.4

99.5

100.0

100.0

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ

2.8

100.1

100.0

100.0

Боловсролын үйлчилгээ

4.7

112.7

100.0

100.0

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ

2.6

107.7

100.0

100.0

Бусад бараа, үйлчилгээ

4.1

101.5

99.9

99.7

 

 

 

Ерөнхий индекс 2020 оны 04 сард өмнөх сараас 1.3 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, ус бүлгийн индекс 3.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

 

 

           БАНК

 

Зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 04 сард 122.8 тэрбум төгрөг байгаа ба 0.8 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Харицахын үлдэгдэл 2020 оны 04 сард 16.4 тэрбум төгрөг байгаа ба үүнээс иргэдийн харилцахын үлдэгдэл 8.7 тэрбум буюу 53.0 хувийг эзэлж байна. Нийт хадгаламжийн үлдэгдэл 2020 оны 04 сард 90.3 тэрбум төгрөгт хүрчээ.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ БАНКНЫ САЛБАРЫН МЭДЭЭ

     

(Сая төгрөг, тоогоор)

Үзүүлэлт

Үлдэгдэл

Зээл

Нийт зээлийн үлдэгдэл

122,783.1

Үүнээс:

Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл

962.5

Чанаргүй зээлийн үлдэгдэл

1,027.8

Татан төвлөрүүлсэн хөрөнгө

Нийт харилцахын үлдэгдэл

16,386.6

Үүнээс:

Иргэдийн харилцахын үлдэгдэл

8,684.0

Нийт хадгаламжийн үлдэгдэл

90,346.6

Үүнээс:

Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл

89,173.5

Хугацаагүй хадгаламжийн үлдэгдэл

17,014.4

Хугацаатай хадгаламжийн үлдэгдэл

73,332.2

Тоон мэдээлэл

Нийт банкны салбар, нэгжийн тоо

45

Нийт банкны салбар, нэгжийн ажилтнуудын тоо

191

Нийт зээлдэгчийн тоо (дансны тоогоор)

24067

Нийт харилцах данс эзэмшигчийн тоо (дансны тоогоор)

89402

Нийт хадгаламжийн данс эзэмшигчийн тоо (дансны тоогоор)

49537

Нийт АТМ-ны тоо

22

Нийт төлбөрийн карт эзэмшигчийн тоо

46256

 

ХӨДӨӨ АЖ АХУЙ

 

Аймгийн хэмжээнд 2020 оны 4 дүгээр сарын байдлаар төллөх насны 1524.9 мянган хээлтэгч малын 1074.5 мянга буюу 70.5 хувь нь төллөсөн байна. Эм ямааны 70.1 хувь, эм хонины 79.6 хувь, гүүний 23.0 хувь, үнээний 32.2 ингэний 37.8 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 99.3 хувь буюу 1068.7 мянган төл бойжиж байна.

Том малын зүй бусын хорогдол 2020 оны 4 дүгээр сард аймгийн хэмжээнд 6964 толгой болж, өмнөх оны мөн үетэй харьцуулвал 22924 толгой буюу 4.2 дахин буурсан байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 259, үхэр 305, тэмээ 19, хонь 1875, ямаа 4503 байна. Нийт хорогдлын 26.9 хувийг хонь, 64.6 хувийг ямаа эзэлж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ҮНЭ

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгаагаар 2020 оны 4 дүгээр сард аймгийн төв буюу Есөнбулаг суманд ноолуур 37.0 мянган төгрөг, тэмээний шир 10.0 манган төгрөг, адууны шир 8.0 манган төгрөг, үхрийн шир 4.0-8.0 манган төгрөг, хонины арьс 1000 төгрөг, ямааны ноолууртай арьс 15.0 мянган төгрөгийн үнэтэй байна.

ТӨСВИЙН ОРЛОГО

Орон нутгийн төсөвт нийт 2.3 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 104.10 хувиар, үүнээс улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгосон санхүүгийн дэмжлэг 6.9 тэрбум төгрөг, тусгай зориулалтын шилжүүлэг 12.3 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 811.9 сая төгрөгийн санхүүжилт авсан бол, татварын орлого 2 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 110.9 хувиар, татварын бус орлого 301.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөө 71.6 хувиар тус тус биелүүлсэн байна. Аймгийн төсөвт байгууллагууд 690.9 мянган төгрөгийн авлагатай, 208.7 сая төгрөгийн өглөгтэй байна.

ТӨСВИЙН ЗАРЛАГА

 Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн гүйцэтгэл 34.3 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлөгөөний 28.3 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөгөөний 31.9, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн 31.6, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 36.3, нормативт зардал 11.9, эд хогшил, урсгал засварын зардал 27.9, томилолт, зочны зардлын 11.4, хөрөнгийн зардлын 4.5 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны 4 дүгээр сарын байдлаар 5 тэрбум 626.2 сая төгрөгт хүрчээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80.0 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж үйлдвэрлэл, 5.0 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 15.0 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна. Нийт 6 тэрбум 8.9 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

 

ЦАХИЛГААН ХОБОО

Суурин телефон цэгийн тоо 526, холбоо ашиглалтын орлого 102.3 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 71.6 сая төгрөг болжээ.

Интернетийн үйлчилгээний нэг цэгээр 16 суудалтай ажиллаж, интернетээр дунджаар 0.2 мянган хүнд үйлчилжээ.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ, Алтай хотод
  /2020 оны 05-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 2500
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 3500
  Ноолуур, кг 42000
  Бензин, А-80 1460
  Бензин, А-92 1550
  Дизелийн түлш 2100